Б.Пүрэвдагва Н.Учралын шийдвэрийг тэрсэж эхэллээ
Шинэ хотын дарга Б.Пүрэвдагва бол аль ч талд гал алдахгүй дундын бүсийн тоглогч.
МАН 30|38-аараа, У.Хүрэлсүхийн болон Л.Оюун-Эрдэнийн гэсэн хоёр бүлэглэлд хуваагдсан. Тэгвэл Б.Пүрэвдагвын замналаас “хоёр төрийн үед” нүүртэй нэгэн гэдэг нь харагдана.
У.Хүрэлсүх 2008-2012 онд МАН-ын генсек байх үед түүний улс төрийн карьер эхэлж, нөмөрт нь явжээ. 2010-2011 онд бүсийн зохицуулагч байснаа генсекийн туслах хийв. 2012 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болмогц үргэлжлүүлэн туслахаар нь ажиллажээ. 2017-2021 онд У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайд байсан. Тэр үед эл залуу намынхаа генсекийн зөвлөхөөр хоёр жил болсон аж. Д.Амарбаясгаланг ерөнхий нарийн бичгийн дарга байх үед гэсэн үг. Ингээд 2018-2020 онд МАН-ын орон нутаг, хөгжлийн хэлтсийн дарга, 2020-2021 онд НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, 2021 онд намын байгуулалтын газрын дарга хэмээн өгсжээ. Энэ хугацаанд мөн У.Хүрэлсүхийн охинтой хамтран амьдарч, дундаасаа хүүхэдтэй болсон байдаг.
Харин 2020 оны сонгуулиар Баянзүрх дүүргээс нийслэлийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдон ажиллажээ. 2024 оны есдүгээр сараас хойш тэрбээр НАМЗХ-г тэргүүлж буй. Түүний нэрийг уг албан тушаалд тухайн үеийн дарга Л.Оюун-Эрдэнэ дэвшүүлж байлаа. Тиймээс тэр дундын бүсийн тоглогчоор тодорч, одоогийн суудалдаа тухалсан.
Хотын даргаар томилогдсоныхоо дараа Б.Пүрэвдагва, Н.Учрал нарын харилцаа тун сайн байв. Ажвал, Б.Пүрэвдагва мэдэгдэл гаргах, хэвлэлд тодруулга өгөх үеэрээ Н.Учралын хэрэглэдэг үгсийг давтаж, бодлогын хувьд нэг байгаагаа илэрхийлж байсан. Бүх ЗГ-ын хэвлэлийн алба шинэ хотын даргын пэйж хөгжүүлэлтийг дэмнэх хэмжээнд тэд сүжирч байсан юм. Харин сүүлд Н.Учралын шийдвэрийн өөдөөс Б.Пүрэвдагва тэрсэж эхэллээ.
Нэг. Х.Нямбаатарын цээжээрээ хамгаалж байсан "Туулын хурдны зам"-ыг Н.Учрал түр зогсоосон. Одоогоор төсөвт нь хуулийн байгууллагаас шалгалт хийж буй. Н.Учрал шалгалт дуусмагц ажлыг үргэлжлүүлнэ хэмээж байсан ч сүүлд "2.3 их наядаар Туулын хурдны замыг барьж байснаас 2.3 их наядыг Боловсролын яаманд шилжүүлчихвэл сургуулийн хүртээмжийн асуудлыг шийдчих юм байна гэж ойлгосон" гэж боловсролын салбарынхантай уулзах үеэрээ ярив. Харин Б.Пүрэвдагва "Туулын хурдны зам төслийн гэрээг БНХАУ-ын компанитай нийслэлээс төлөөлөөд гарын үсэг зурсан. Гэрээний дагуу хэрэгжилт, хүлээх үүрэг нийслэлд бий. Уг замын трасст өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа. Байгаль экологийг сүйтгэхгүй хадгалж үлдэх, татварын мөнгө буюу төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах байдлаар төслийг үргэлжлүүлэх байр суурийг илэрхийлж байгаа. Хууль хяналтын байгууллагаас шалгаж дууссаны дараа асуудлыг шийдвэрлэнэ" хэмээсэн билээ.
Хоёр. "Би ганцаараа л ТҮЦ-тэй тэмцсэн. Иргэдийн 90 хувь нь ТҮЦ болохгүй байна, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн борлуулдаг хэмээсэн. Ерөнхий сайдын "Чөлөөлье" аяны хүрээнд Нийслэлээс олгодог мэдэгдлийн шинжтэй 100 гаруй үйлчилгээг чөлөөлсөн болохыг би өөрийнхөө цахим хуудаст байршуулсан. Тэнд ТҮЦ гэж нэг ч үг, өгүүлбэр байхгүй" энэ бол Х.Нямбаатарын үг. Гэтэл Н.Учралын "Чөлөөлье" аяных нь хүрээнд ТҮЦ-нүүд мухлагийн зөвшөөрөлд хавчуулагдан хоёр сарын өмнөөс эргэн байршиж эхэлсэн байдаг. Тэгвэл шинэ Хотын дарга Б.Пүрэвдагва зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх зэрэг үүргийг холбогдох албаныханд өглөө.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв өө. ТҮЦ-нүүдийг буулгах хэрэгтэй. Орчныг бохирдуулсан юмны хэрэггүй. Харин автобусны буудал дээр олон сандал, ургамал, цэцэгийг байрлуул. Одоо тэнд зогсох ч газар олдохгүй байна. Хүмүүс суугаад тухтайхан орчинд автобусаа хүлээвэл илүү дээр биз ээ.
Ок ягзөв санал байна дэмжиж бна
ТҮЦ ХЭРЭГГҮЙ, ГАРСАН ЗАРДЛЫГ ТҮЦ БАЙРШУУЛСАН ИРГЭДЭЭР 3 ДАХИН НӨХӨН ТӨЛҮҮЛ!!! ЭРХ БАРИГЧИД Ч, ИРГЭД Ч ДЭНДҮҮ УВАЙГҮЙ АМЬДАРЧ БГААГ ТАСЛАН ЗОГСООХ ЁСТРЙ !!!.
Зөөсөн машин техникийг хатуу арга хэмжээ ав. Хийснээ дахин дахин хийгээд байвал хот яаж урагшлах юм. Ухрана биз дээ
Зам руу ордог уулзвар дээр ТҮЦ нүүд эргүүлээд барьчихсан ерөөсөө юм харагдахгүй хэцүү юмаа. Арай гэж зайлуулсан. Одоо Учрал дахиад тавих гэсэн хэрэг үү. Харамсалтай. Төр мөн үү.
Түц огт хэрэггүй дэлгүүрээс их юм монголд алгая
ТҮЦ-үүдийг болиулах шийдвэр зөвөө.Явган хүний зам талбай их саадтай бна.
Zuv hotin dargig demjij bna ????????????????bid uragshlah estoi zamtaich boloh estoi hot tsever tsentsger bh estoi.Hotin dargin bodlogo mash zuv ✊️✊️
Эрүүл ухаантай л юм бол зөв ш дээ
Энэ түц гээч юм хугацаа дууссан хог зарж гай болж бна. Хоёр хоногийн өмнө шийгуа гээч юм авч хүүхдүүдэд өгсөн чинь бүлэг сүргээрээ гэдэс нь өвдөв. Хятад шийгуа нь задлаад үзэхэд дотроо үргүй нэг улхайж нунжирсан юм байна. Мөнгө олж байвал эдэнд хамаа алга. Хятад шийгуа битгиы аваарай. Банан ч ялгаагүй ээ.
Иргэд ТҮЦ рүү орохгүй бол зайлцгаана.орж хордохдоо яахав дээ
Энэ 2 нүүртэй цүнх баригч тэгж шударгаар тэрсэж чадахгүй ээ, харин ч бөөрөнхийлж аль болох ажил хийж байгаа дүр үзүүлэхийг хичээнэ. Хараад байхад Нямбаатараас ч сул дорой, мэдлэггүй, хүүкийн дохиогоор хөдөлсөн УТСАН ХҮҮХЭЛДЭЙ юм байна.
Нямбаатарыг ажлыг нь хийлгээтэх!!!
Хараажаар ДОЛДОЙ удахгүй хулхи нь бууна
За одоо шинэ гоё шоу үзэхнээ сайхандаа ТҮЦ ний үмхий авгайчуул одоо жаал чарлахнээ ачина даа ачина жинхэнэ алаад ачина биз шоугаа хурдан эхэлнэ үү? манайхаан
Зөв
Скүүтрээ хоригло. Нэг бол гэр ххороололд яваг
Uchral butehgui. Olon delguur baihad odoo TUTS* hereggui.
Хаха Намдагасааар даргынхааа дүүүг охиныг авааад суучихдхг ухаан зөндөөөшдэээ
Зөв,дэмжиж байна
ТҮЦ хэрэггүй, Хайран хийсэн том ажил нурна. Тэдэнд лангуу... боломжит санал тавьж л байсан гудамж замууд Саруул уужим цэлгэр сайхан болсон. Бүү стресс хар энерги цацлаад бай!!! гай болохоо боль УРАГШИЛЪЯ
Зөв. Маш зөв хотын үзэмж хүнсний аюулгүй байдал. Ариун цэвэр эмх цэгц энд маш муухай зүйл бол ТҮЦ.
Шинэ хотын дарга гэхийн. Хотын шинэ дарга гэжч ээ
Нямбаатарыг яаж боксын холбооноос зайлуулах вэ??????Боксын холбооны нэр барьж маш их мөнгө угааж байгааг АТГ шалгаачээ
Зөв шдээ эхэлсэн ажлуудыг дуусгахгүй өдөрт өөр юм ярих нь ааштай эзэгтэйн үинж
Хаха Намдагасааар даргынхааа дүүүг охиныг авааад суучихдхг ухаан зөндөөөшдэээ
Явган хүний замаар дүүрэн 2 дугуйтай ундуй сундуй хөглөрсөн зам хаасан явахад бэрхшээлтэй хүн бэртээсэн, цочоож айдас хүйдэс төрүүлдэг олон дугуйг хотоос гаргамаар байна.
Зөв
ТҮЦ БОЛ БУРУУ ШИЙДВЭР ҮЕЭ ӨНГӨРӨӨСӨН БОХИР ХУДАЛДАА МУУ БҮХЭН БАЙДАГ МУХЛАГ Ч БАС ХЭРЭГГҮЙ ЭРТ УРЬД ЦАГТ МУХЛАГ ГЭЖ БСАН МӨН УБ ХОТ ИНГЭЖ УРУУДАЖ БОЛОХГҮЙ УЛАМ Л ХӨГЖИХ ЁСТОЙ
Зөв зөв, ТҮЦ- нүүдийг буцааж нүүлгэ.
Хугацаа дууссан, худалдахыг хориглосон хүнс их зарна, бохир заваан, ядаж л гараа угаах шийдэл ч байхгүй ...
ТҮЦ- нүүдийг нүүлгээд орчин нь хичнээн сайхан цэвэр цэмцгэр, чөлөөтэй сайхан болж байлаа даа.
Нямбаатар дарга байхдаа ТҮЦ- нийхэнд нэг жилийн түрээсгүйгээр ажиллах ажлын байр гаргаж өгч байсан, түүнд ТҮЦ- хэн орж ажиллах хэрэгтэй.
Битгий талцуулаад бай. ТҮЦ буулгах нь зөв шүү. Учрал сайд үүнийг ойлгож бгаа. Гагцхүү ТҮЦ ний нөхдүүд чөлөөльe хөдөлгөөнийг далимдуулж байгаа шүү. Чөлөөльe гэдэгт ТҮЦ гэдэг үг байхгүй шүү
Tuuliin hurdnii zamaa barina shuu
ТҮЦ-ээр амьжиргаагаа залгуулдаг хүмүүс яах вэ?! Хүний л амьдрал юм чинь тодорхой байршлыг нь зааж өгөөд ажиллуулах зөв гж бодож бна. 1 юманд туйлшрахаараа бусдын яаж амьдарч бгахг мартчих юмаа! Ард иргэдээ бас бодох хэрэгтэй шүү дээ.
tuts nertei horig bairluulah hereggui buulgaj zuuh heregtei muu muuhai hog s###s baas hugtsaa duussan hund shirhegin tamhi shagin arhi gd buh muu muuhai tend bdg
Учирал ТҮЦ нүүдд тэгж их хайр зарлаад бга юм бл бүгдии нь Баянөлкиирүү нүүлгээ..ххх
Тэрслээд байх юу байхав дээ, Учка минь. Юм л бол хот руу дайрах хэрэггүй л байх шүү. Шунал чинь ихэдвэл шулам болно шүү
ТҮЦ хэмээх үйлчилгээ одоо хэрэггүй ээ Зах Дэлгүүр их юм хотод алгаа
Зөв шүү дээ ТҮЦ хэрэггүй
Хотын пацаан өөрийгөө Алтан ургийнх гээд андуурчихаж
зөв өмхий хасагууд түц ээрээ монгол хүүхдүүдийг хорлодог
учрал тэнэг байна
Түц-н жинхэнэ эзэд хэдэн казакууд л байдаг тэд Түрээслэж хүн ард
Хүүхэд залуусыг стандарт бус хямд архи тамхи хугацаа хэтэрсэн стандарт бус хадгалагдсан хамгийн хямд хагас боловсруулсан хятадын эрүүл бус яаж хил давж орж ирсэн нь мэдэгдэхгүй шаардлага хангахгүй
Хүнс хорыг зарж нийтийн эрүүл мэндийг эсрэг гэмт үйлдэл хийдэг дээр нь нус шүлс шээс шивтэр худалдагчдын эрүүл ахуйн орчин эрүүл хүн байх эс мэдэгдэхгүй ханиалгаж нус шүлсээ үсчүүлсэн хүмүүс бдг үнэр дийлдэхгүй хотын ариун цэврийг хамгийн их зөрчигч архичдын тэжээлийн цэг болдог.Тиймээс үүнийг яагаад ч зөвшөөрөх ёсгүй Учралын буруу шийдвэрийг засах ёстой хотын дарга.
ТҮЦ хэрэггүй бохир
ТҮЦ хэрэггүй бохир
Нянбактерын авгалдай вирус байна даа, энэ чинь
Маш зөв. ТҮЦ-үүд хэрэггүй
Тэрсэх гэж ямар үг байна?!
Хотын даргын зөв. Замаа Туул голоос өөр газрөар тавих нь зөв, ТҮЦ-г нүүлгэж зайлуулах нв зөв
Пүрэвдагвын зөв,нэгэнт төлөвлөж мөнгийг нь босгосон төслөө хэрэгжүүлэх нь зөв тэгээд ч нийслэлийн түгжрэлд хэрэгтэй төсөл төсөлд зориулсан мөнгийг өөр юманд зарцуулах нь маш муу үр дагавартай