Байгаль орчин

Өнөө шөнө Архангай, Булган, Төв аймгийн нутгаар хөрсөн дээр -5 градусыг давж цочир хүйтэрнэ

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: 19-20-нд шилжих шөнө Архангай, Булган, Төв аймгийн нутгаар хөрсөн дээр -5 градусыг давж цочир хүйтэрч, Хэнтийн нутгаар хүйтэн бороо орно.

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 19-20-нд шилжих шөнө Улаанбаатар хот орчим, Орхон, Сэлэнгэ, Хэнтийн баруун хэсгээр хөрсөн дээр 0 градусыг давж цочир хүйтэрч, Дорнодын хойд хэсгээр хүйтэн бороо, Хэнтийн хойд, Дорнодын зүүн хэсгээр их бороо орно.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 20-нд Улаанбаатар хот орчим, Сэлэнгэ, Хэнтий, Төв, Сүхбаатарын нутаг, Дорнодын баруун хэсгээр үргэлжилсэн хүйтэн бороо, уулаараа нойтон цас, Дорнодын зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орж, газар тариалангийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, нутгийн зүүн хагаст салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button