НИЙГЭМНийгэм мэдээ

Тодруулга: Эрчим хүчний салбарын 10,000 гаруй ажилчид ажил хаяна

Энэ сарын 30-наас эхлэн эрчим хүчний салбарын ажилчид ажил хаялт зарлахаа мэдэгдсэн. Тэдний гол шаардлага нь цалинг бодитоор нэмэгдүүлэх аж. Тухайлбал, эрчим хүчний салбарын төрийн болон ТӨХК-ийн 17,000 ажилчид бий. Тэдний 10,000 гаруй ажилтан ажил хаялтад оролцохоо мэдэгдээд байгаа юм.

Энэ талаар бид Эрчим хүчний ажилчдын үйлдвэрчний эвлэлээс тодруулахад "Манай үйлдвэрчний эвлэл нийт 10,000 гишүүнтэй. Салбарынхаа ажилчдын эрх ашгийн төлөө ажилладаг эвлэл. Бид өнгөрсөн хавар засгийн газарт тодорхой шаардлага тавьж жагссан ч ямар нэгэн тохиролцоонд хүрээгүй. Тиймээс энэ сарын 30-наас эхлэн ажил хаялт зарлахаар болсон. Манай эвлэлийн гишүүн 10,000 ажилтан ажил хаялтад нэгдэнэ гэдгээ илэрхийлсэн. Тодорхой шаардлагууд байгаа.

Гэхдээ гол асуудал нь цалин хөлс. Эрчим хүчний салбарын ажилчдын цалинг бодитоор нэмэгдүүлэхийг л шаардаж байгаа. Хэрэв ажил хаялтаас өмнө яамнаас болон засгийн газраас ямар нэгэн хэлэлцээр хийх санал гаргавал мэдээж ширээний ард сууна. Хэлэлцээрээр тохиролцоонд хүрч чадвал ажил хаялт зарлахгүй" гэлээ.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

тэнэг
тэнэг

танайх шиг өндөр 4-5 сая авдаг газар бхгүй шүү арай л дэндэнэ

Ганаа
Ганаа
Reply to  тэнэг

Тэтгэвэрт гарахдаа 60с 100сая авдаг эрхэлчихсэн улс да

Зочин
Зочин

Цалинг нь хулгайлсан хулгайчдаар төлүүл
Иргэдийн Цахилгааны үнийг нэмээд байдаг....ажилчдынхаа цалинг хулгайлаад байдаг.....!!!!

Зочин
Зочин

ХУЛГАЙЧ ДАРГА НАРТАЙГАА Л ЯРЬ. АРД ИРГЭД ЯАЛТАЙ БИЛЭЭ. ЗӨНДӨӨ Л МӨНГӨ ТУШААЖ БАЙНА. ДАРГА НАР НЬ ХУЛГАЙЛЧИХДАГ БОЛОХООР БИД ЯАХ ЮМ. НААД ҮГЭЭ БАЯРААДАА Л ХЭЛ.

Зочин
Зочин

Нил хулгай биз дээ, хулгайч авилгач дарга нараасаа аваач ээ

Зочин
Зочин

Үнээ нэмээд л байдаг цалинд нь огт нөлөөлдөггүй аяндаа гаднаас л 100%хараат болох нь

Монголширчин
Монголширчин

Найдалаа сайд нь өөрөө хатгасаар бж ийм юм гаргаж бгамоо

Зочин
Зочин

Бусад бусдыгаа бодоход харьцангуй өндөр цалинтай!!!
Монгол улс ер нь нийт цалинг нэмэх шаардлагатайг зах зээл харуулаад л байгаа шүү!!!
Их хурлын гишүүдээс бусад Төрийн шат шатны албан хаагчид хамгийн бага цалинтай!!!
Зээлтэй бол цаана нь амьжиргаа нь шууд 0 заана!

Зочин
Зочин

Халтуурчдын шунал барагдахгүй юм аа

tsalin nembel une nemegdene
tsalin nembel une nemegdene

hogiin novshnuud ajlaa hiij chadahgui bol zailtagaa.uur shine humuusiig avch ajiluul

Ээж нь хайртай шүү.
Ээж нь хайртай шүү.

2 сая гарныг л авдаг даа миний хүү. 3 жил ажиллаж бна. Хатуу зарчим хариуцлага дор ажилоадөг. Өвөл эвдрэл гарвал бүр хэцүү

Даин дэмжихгүи шүү
Даин дэмжихгүи шүү

Яагаад та нар шиг иргэдииг хэлмэгдүүлж их бичилт хииж дураар унтрааж асаадаг хүмүүст тиим юм хэрэгтэи гэжүү. Иргэд чадах ядахаар аа л амьдарч бна..зүгээр бгад өгөөрэи бүгд хужаа болчихсиин муу хаашаа юм

Даин дэмжихгүи шүү
Даин дэмжихгүи шүү

Компани а.а нэгж үилдвэр оюу толгои молгои гоосоо л ав

Даин дэмжихгүи шүү
Даин дэмжихгүи шүү

Та нар болиоо боль

Балдан
Балдан

Тэг тэг бүгдээрээ цахилгаан шатахуунаа үрэхгүй амар тайван хэмнэлттэй амьдарцгаая

Холбоотой мэдээ

Back to top button