NBA драфт: Ш.Энхийн-Од хоёрдугаар тойргоор сонгогдох магадлал өндөр байна
АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн NBA-ын 2026 оны драфтын нэгдүгээр тойрог өнөөдөр буюу /2026.06.24/ Нью-Йорк хотын "Barclays Center"-т боллоо. Драфт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд хоёрдугаар тойргийн сонголт маргааш Монголын цагаар 08:00 цагаас эхлэх хуваарьтай байна.
Видео:
МУГТ Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од энэ жилийн драфтад нэрээ дэвшүүлээд буй юм. Ш.Энхийн-Од NBA-ын Лос Анжелес Лэйкерс, Милуоки Бакс, Орландо Мэжик, Даллас Маверикс, Мемфис Гриззлис гэсэн NBA-ын таван багийн бэлтгэлд хамрагдсан.
Түүний хувьд драфтын 1-р тойргоор сонгогдож чадсангүй. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар эхний тойргоор сонгогдох боломж бага байсан юм. Тэгвэл маргааш болох драфтын 2-р тойргоор сонгогдох магадлал өндөр байна. Тухайлбал, Ш.Энхийн-Одыг бэлтгэлдээ дуудсан таван багаас гурав нь 2-р тойргоор сонголт хийнэ. Тухайлбал, Мемфис Гриззлис баг хоёрдугаар тойргийн 32, Орландо Мэжик 46, Даллас Маверикс 48 дахь сонголтуудын хийх юм.
Монгол тамирчин NBA-ын багт сонгогдож түүх бүтээх эсэх нь нэг өдрийн дараа тодорхой болох юм. Дашрамд дурдахад, энэ жилийн драфтад 71 тоглогч нэрээ дэвшүүлсэн бөгөөд энэ нь сүүлийн жилүүдийн хамгийн бага үзүүлэлт болжээ.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бараг сонгогдохгүй юм биш үү. Урьдчилсан таамаглалууд дээр ерөөсөө нэр нь гарахгүй байна. Ганц ур чадвар бус гарал үүсэл хамаарч байгаа байх