Дэд сайдаас бодлогоор жийгдсэн Г.Дашням Н.Учралын зөвлөхийн тоог нэгээр нэмж ирлээ
16 дэд сайдын 10-ыг цомхотгож, зургааг нь үлдээх шийдвэр гарсан. Уг шийдвэрээр Г.Дашням Соёлын дэд сайдын үүрэгт ажлаа хоёр сарын өмнө өгч байсан. Тэгвэл МАН-ын дарга Н.Учралын туслахаар сая томилогдсон байна.
Г.Дашням бол аавынхаа Жи-Мобайл, Магнай Трейд тэргүүтэй хамаг бизнесийн мөнгийг сонгуульд үрж тарж орхисон л дүр. Хөшигний ард Н.Учралын сонгуулийн зардлыг бүхлээр нь Г.Дашням хариуцсан гэж яригддаг. Учир нь, Г.Дашнямыг 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших мандатыг Н.Учралын нүүр, нөлөө олж өгсөн. Анзаарсан бол, 2024 оны сонгуулиар Г.Дашням, Н.Учрал нарын хосолсон байдлаар сурталчилгаа нэлээд цацагдсан.
Гэсэн ч Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшээд, Г.Дашням ялагдсан юм. Тэрбээр сонгуульд өрсөлдөөд унасныхаа дараа хэдэн өдөр дараалж, сошиал орчинд агсам тавьсан. Ингэхдээ "Сонгуулийг мөнгөөр худалдаж авсан биз дээ" гэхчлэн намынхан руугаа дайрсан хэв шинжтэй байгаад, стори түүхүүдээ устгасан байдаг.
Ингэж сонгуульд хамаг л бизнесийн мөнгөө тавьж дууссан, дээрээс нь "Та нар намайг гаргаж өгөөгүй" гэж байнга үг хаядаг Г.Дашнямыг Н.Учрал МАН-ын дарга, спикер болсон хойноо дэд сайдын суудал руу чирсэн. Гэсэн ч дэд сайдын суудлаасаа бодлогоор жийгдсэн учир түүнийг өөрийн зөвлөхөөр томилсон нь энэ.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Заваан нам дагасан зөвлөх энэ тэр гэсэн орон тоог болиосой! Юу ч мэдэхгүй, юу ч чадахгүй зөвлөх нэртэй татвар төлөгчдийн мөнгөөр тоглохоо зогсоо!
нялх сэмгэнүүд хөтлөлцөөл зайлцгаа, төрөөр бүү тогло
Энэ хулгайч нарын сонгуулийн мөнгөний өр хэзээ дуусах юм болоо???улаандаа гарчихсан төрийг албыг мөнгөний өрөндөө өгөөд л лаларын гөлөгнүүд тэгээд ичихгүй төрийг шинэчилнэ авилгатай тэмцэнэ ч гэх шиг ард түмэндээ ман эргэж ирлээ ч гэх шиг хулгайч нар минь зүгээр зайл ман гэж сонсох.р дтр харанхуйлж бна!!!!!
Амь ороод ухаан нь байхгүй болчихсонуу
Энэ скуутэрмэн юу зөвлөх вэ дээ гэмтсэн иргэдээс уучлал гуйж амьдарвал зохилтой
Наймаачдын хүүхдүүдээс AI нь дээр дээ. Бөндгөрөөс нь олигтой бодлого, шийдэл, санаа гарахгүй л болов уу.
Учрал хүн таньдаггүй залуу ажээ. Иргэдийн бухимдал дургүйцлийг хүргэсэн, сагаж пээдийсэн, хийсэн бүтээсэн гавьтай зүйлгүй, скүүтэр оруулж ирж өчнөөн хүний эрүүл мэндэд хохирол учруулсан ийм хүнээр ЗӨВЛӨХ хийлгээд, яаж ард түмэндээ үнэлэгдэх юм.
Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus
Үнэхээр аль аль ичихгүй юм. Ер нь цагаандаа гарцгаажээ. Скуутермэний аав МТрейдын Ганзориг гэж хөгийн гар л байсан даа. Хүү нь дутахааргүй бололтой. Ккккк
Зүгээр эдгээр малуудаа нядалж нар гэгээ татуулж амьдаръя
Баячуудын амьдрал ч мэдэхгүй мөнгө л мэддэг хүүхдүүд улс орон удирдаж түүнд нь бас нэг амьдрал мэдэхгүй нөхөр зөвлөдөг гэнэ үү? Гадаадад амьдарч ч харийн хэл сурсанаа л зөвлөхгүй бол өөр юу зөвлөх вэ? Баячуудын харьд сурсан хүүхдүүд төр барьж жинхэнэ Монгол ухаанаа уламжилж яваа иргэдийг удирдаж зааж залуурдаж барах уу? Ёстой Баячуудын хүүхдүүдийн тоглоомын засаг бодох нь шив дээ
Бас нэг хулгайч
Харах царайны бөбөчин . Бүтэхгүй ээ бүтэхгүй
Аав АН д байдаг хүү нь МАН д байдаг . Одоо энэ2 намд хоорондоо худ ураг болсон олон хүн бий бид ямар улсаар төр бариулаад байна даа
Энэ шлдан бандийн зөвлөх туслах гэж хаашаа харсан юм бдагым
Энэ юмтай нөхөрөөс ямар зөвлөгөө авах юм болоо
Солиорцгоогоод
Учралтайн хамт хөөгөөд явуулаач арай юү энэ юү зөвлөнө гэж ингэнээ намын нэр хүнд үал алчуур боллоо