УЛС ТӨРУлс төрийн мэдээ

О.Цогтгэрэл: Ерөнхийлөгчийн сонгуулийн АН-ын дотоод сунгаа өнөөдрөөс албан ёсоор эхэллээ

АН-наас хэвлэлийн бага хурал хийж, 2028 оны УИХ-ын сонгуульд бэлдэх ажлын хэсэг байгуулсан талаараа мэдээллээ. Энэ талаар намын дарга О.Цогтгэрэл "Улс төрийн зөвлөл хуралдаж, сонгуулийн стратегийн байгууллагыг 15 гишүүнтэйгээр байгуулсан. Уг байгууллагын намын дарга удирдан зохион байгуулна. Штабын өдөр тутмын үйл ажиллагааг УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар ахална.

Мөн энэхүү ажлын хэсэг Ерөнхийлөгчийг сонгуульд нэр дэвшигчийг нэр дэвшүүлэх журмыг хэрэгжүүл хэсэг хариуцна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн дотоод сунгаа өнөөдрөөс албан ёсоор орж байна" гэв.

Өнөөгийн эрх баригчдын зүгээс АН, МАН ямар ч ялгаагүй гэдэг ойлголтыг явуулахыг хичээдэг. Өөрсдийнхөө засаглаж чадахгүй байгаа, авлигад живчихсэн байгаагаа манайх муу гэхдээ, АН ялгаагүй гэх байр суурь руу хамтатгах гэж оролддог.

Сонгуулийн стратегийн байгууллагаа байгуулснаараа АН бол зөвхөн сонгуульд зоруилсан ялахын төлөөх улс төрийн хүчин биш. АН засаглалын төлөө урт хугацааны өмнөөс бодлоготойгоо бэлддэг нам гэдгийг харуулна. Хоёр жилийн өмнөөс нэрээ дэвшүүлэх хүсэлтийг хүлээн авах нь оролцооны шударга байдлыг хангана.

Ирэх даваа гараг буюу зургаадугаар сарын 29-нөөс эхлэн 10 хоногийн хугацаанд АН-ын бүх шатны гишүүдээс нэр дэвших хүсэлтийг хүлээн авах эхний үе шат явагдана. Нэр дэвших сонирхлоо илэрхийлэх үйл ажиллагаа цахимаар, нээлттэй явуулах аж.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Алтанхуягаас өөр сонголт байхгүй ээ

Зочин
Зочин

Норовын Алтанхуягийг дэвшүүлээрэй, Баяцогт захиалгаар дэвшихгүй шүү

Холбоотой мэдээ

Back to top button