З.Энхболд нарын шүүх хурал 8 цаг үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөхөөр завсарлалаа
Анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ял, нийтийн албанд томилогдох эрхээ таван жилээр хасуулсан З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын хэргийг давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ. Нийт найман цагийн туршид шүүх хурал үргэлжилсний эцэст шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөхөөр түр завсарлалаа.
Шууд дамжуулалтын холбоос:
Өмнө нь, Шүүгдэгч Б.Энх-Амгалан нь Зам, тээврийн хөгжлийн сайдаар буюу улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байх хугацаандаа Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболдод нөлөөлсний улмаас үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгох гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Харин Шүүгдэгч З.Энхболд нь Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байхдаа улс төрд нөлөө бүхий этгээд болох Б.Энх-Амгаланд хууль бусаар нөлөөлөн, түүний үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон.
Ийнхүү шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарыг Эрүүгийн хуулийн 22.1.3-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байдаг.
Давж заалдах хурлаас гарах шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно.
Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Yal uguhguiie kkk iim l shog bgn jiriin arfd tumnii bolomjiig hulgai hiisen huvalzuud
Энхболдыг яллана гэдэг чинь өс хонзон түүнийшг дагасан улс төр гэдгийг бүгд мэднэ. Монгол түмэн түүнийг сулла гэж шаардаж байгаа шүү.
Энхболдыг яллана гэдэг чинь өс хонзон түүнийшг дагасан улс төр гэдгийг бүгд мэднэ. Монгол түмэн түүнийг сулла гэж шаардаж байгаа шүү.
Шүүхийн процесс ийм удаан үргэлжлэхээр талуудын маргаан нэлээд төвөгтэй байгаа нь харагдаж байна
hereg iluu todorhoi boloh tusam huuli shudarga heregjih ni чухал shuu
ene hereg deer shudarga shiidver garaasai gej husej baina
Хуулийн өмнө хүн бүр тэгш байх ёстой гэдгийг энэ хэрэг дахин сануулж байна
hereg shiidver gargahdaa ulstur huselt oruulahgui shudarga baih heregtei
shuuhed itgeh itgel chuhal bolson tsag ue shig sanagdaj baina
Шүүхийн шийдвэр улс төрөөс ангид байх ёстой
Энэ процесс удаан үргэлжилж байгаа нь өөрөө нэлээд хүнд хэрэг гэдгийг харуулж байна
Хууль хэрэгждэг гэдгийг бодитойгоор харуулах мөч байх гэж найдаж байна
Ийм хэрэг дээр улс төрийн нөлөө орох ёсгүй
Шүүхийн шийдвэр ямар ч байсан хүлээн зөвшөөрөгдөх ёстой
ene bol uls tur huuli 2iig tusad ni salgah chuhal жишээ
Шүүхийн процесс сунжирч байгаа ч үнэн зөв гарна гэж найдаж байна
Зика вирусыг буудвал зохимой !
Монголын ардчиллыг устгагч тарваган мангаст тийм ял тохирмой !