НИЙГЭМУРЛАГ

Артист Bhiisma: Амьдралаа яруу найрагт бүрэн өгөх нь амаргүй, гэхдээ энэ миний сонголт

Артист Bhiisma-тай уран бүтээлийн сонин сайхан, яруу найраг хийгээд бясалгалын талаар ярилцлаа. Түүнийг олон нийт "Ойрхон" хэмээх дуугаар нь илүү танина.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-“Дээж” хэмээх уран бүтээлийн цомгоо сонсогч олондоо хүргэхээр ажиллаж байна. Би өмнө нь Сэрэлт, Say my name, Чи бэлэн үү гээд гурван богино хэмжээний цомог гаргасан. Үүний эцэст бүтэн хэмжээний, өөрийн агуулгыг бүрдүүлсэн цомгоо гаргах гэж байна. Бүрэн хэмжээний гурав дах цомлг маань. Энэ бол надаас ундарч байгаа яруу найргийн болон уран бүтээлийн дээж маань юм. Миний амьдралын түүх, үзсэн мэдсэн зүйлс, миний бодит үнэн уран бүтээлч сэтгэлгээ, чин сэтгэл маш олон зүйл сүлэлдэж бүтэж байгаа.

Ямарваа нэг төрөл жанрт баригдаагүй, эрх чөлөөтэй хийхийг зорьсон. Хип хоп, тайтгаруулах зөөлөн хэмнэлнээс эхлээд орчин үеийн, үндэсний хэв маяг бүхий хөгжмүүд багтсан. Ерөнхийдөө ур чадвар маань жигдрээд гаргаж байгаа цомог гэж харж байна.

-Уран бүтээл туурвиад багагүй хугацаа өнгөрлөө. Уран чадварын хувьд  ч, хувь хүнийхээ хувьд ч  хөгжихийн хэрээр бүтээлийн агуулга, өгөх гэсэн санаа чамбайрч байгаа болов уу?

-Энэ цомог бол миний бодлоор өөрийн маань хувьд хамгийн шилдэг нь. Агуулгын хувьд чин үнэнээсээ бодит байдал, уран бүтээлч сэтгэлгээг сүлэлдүүлээд надаар юу хэлэгдэх ёстой тэрийг л хэлэхийг зорьж байгаа. Түүнээс гадна яруу найраг байна.

Монголын яруу найраг маш эртний түүхтэй. Үе үеийн яруу найрагчид амьдралаа зориулж энэ хүртэл өвлөгдөж ирсэн. Ноён хутагт Д.Данзанравжаа, Бямбын Ренчин, Ренчиний Чойном, Дашдоржийн Нацагдорж гэх мэтээр уламжлагдаж ирсэн мессежүүд, гүн агуулгууд байгаа. Хип хоп, рэп гэдэг бол орчин үеийн яруу найраг. Тиймээс эртнээс өвлөгдөж ирсэн мессежүүдийг үргэлжлүүлэхийг хүсдэг. Өөрийн яруу найргийг энэ цомогтоо нэлээд өндөр түвшинд гаргаж чадаж байгаа гэж бодож байна. Гэхдээ энэ нь миний өөрийн цар хүрээнд шүү дээ, хэн нэгэнтэй харьцуулах нь гол биш.

-Та бас бясалгал хийдэг шүү дээ. Өөрийгөө олох, юмсыг ойлгож танихын зэрэгцээ бүтээл туурвилын утга агуулгад нөлөөлнө биз?

-10 гаруй жил бясалгалд явж, өөрийгөө бие махбод, оюун санаа, сүнсний түвшинд үргэлж сайжруулахыг хичээж ирсэн. Уран бүтээлийн маань чанарт ч сайнаар нөлөөлдөг. Энэ хугацаанд монгол ахуй тэр чигтээ бясалгалын орон зай юм байна гэдгийг ойлгосон. Хэдийгээр орчин үеийн хурдтай нийгэмд амьдарч байгаа ч монгол хүн бүрийн дотор тэр ахуй соёл хийгээд бясалгалын сурц байгаа. 

Сүүлийн жилүүдэд Энэтхэг улсад зочид иогын багшийн чиглэлээр суралцсан. Тэр нь миний нүдийг маш их нээсэн. Иог гэдэг бол сүнс, бие махбод, оюун санааны нэгдэл юм. Өөрийн энэ аяллаа улам сайжруулахыг хичээж байгаа. Мэдээж уран бүтээлд маш их нөлөөлдөг.

П.ДАВААЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүн өөрийнхөөрөө бүтээлээ хийж байвал л үнэ цэнтэй

Зочин
Зочин

Yruu nairag bol duunii hamgiin huchtei heseg gej boddog

Зочин
Зочин

Ойрхон дуугаар нь л мэддэг байсан, ярилцлага нь сонирхолтой юм

Зочин
Зочин

Ойрхон дуугаар нь л мэддэг байсан, ярилцлага нь сонирхолтой юм

Зочин
Зочин

Bodol sanaagaa duugaaraa ilerhiildeg humuus olon boloosoi

Зочин
Зочин

Амьдралаа урлагт зориулна гэдэг зоригтой сонголт байна

Зочин
Зочин

Yog hiij bdag ni uran buteeld n medregddag baih

Зочин
Зочин

Songsoj uzeegui tsomog ni garhaar ni sonsono doo

Зочин
Зочин

Рэпийг орчин үеийн яруу найраг гэж хэлсэн нь таалагдлаа

Зочин
Зочин

Amjilt husey shine tsomog ni sain boloh bailgui

Зочин
Зочин

Humuus uursdiin uzel bodloo ilerhiileh erh chuluutei baih heregtei

Зочин
Зочин

Цомгийг нь сонсож байж л бүрэн дүгнэнэ дээ

Зочин
Зочин

Өөрийгөө хөгжүүлэх тал дээр их ажилласан хүн юм байна

Зочин
Зочин

Demjij bn amjilt

Зочин
Зочин

Хүн бүрийн сонголтыг хүндэтгэх хэрэгтэй

Зочин
Зочин

энэ одоо яруу найрагч у.кк

Холбоотой мэдээ

Back to top button