Япон улсаас гарах төлбөрөө гурав дахин нэмж, визний хураамжаа ихээхэн өсгөлөө
Японы засгийн газар лхагва гарагт /2026.07.01/ улсаас гарах төлбөрийг гурав дахин нэмж гурван мянган иен болгожээ. Мөн нэг удаа нэвтрэх визний төлбөрийг тав дахин өсгөж 15 мянган иен (330 мянга), давтан нэвтрэх визний төлбөрийг 30 мянган иен (660 мянган төгрөг) болгон өсгөсөн байна. Үүнтэй зэрэгцүүлэн улсаас гарах төлбөрийн нэмэгдлээс үүсэх дарамтыг япончуудад бууруулах зорилгоор паспортын өргөдлийн төлбөрийг багасгажээ.
Улсаас гарах төлбөрийг зорчигчийн харьяаллаас хамаарч тасалбар худалдан авах үед нь хураах юм. Японы засгийн газар энэхүү төлбөрийн орлогыг ашиглан түгжрэлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээнд голчлон зарцуулна. Тухайлбал жуулчин их цуглардаг байршлуудад тусгайлан зориулсан талбай байршуулах гэх мэт зүйлсэд ашиглах аж. Мөн орон нутгийн төмөр замын дэд бүтцийг жуулчдын сонирхлыг татах байдлаар засварлаж, бүс нутгийн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор төлбөрийг хэрэглэнэ.
2025 онд Японы засгийн газар улсаас гарах төлбөрөөр 49 тэрбум иен цуглуулжээ. Төлбөрийг нэмснээр энэ жил 130 тэрбум иен босгох төлөвтэй байна.
Эх сурвалж: Japan Today












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Харилцан адил байх зарчим гэж бий, манайх бас визийн хураамжаа ижил түвшинд аваачих хэрэгтэй шүү.