Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил хэлэлцээ хийж буй Ираны төлөөлөгчдийг хөнөөхөөр төлөвлөж байжээ

АНУ-ын хэвлэлүүд мэдээлж буйгаар Вашингтон, Техраны төлөөлөгчид Пакистанд хэлэлцэж байх үед Израил Ираны төлөөлөгчдийг хөнөөхөөр төлөвлөж байсан аж. Тодруулбал Израил Ираны төлөөлөгчдийг хөнөөхөөр төлөвлөсөн байж магадгүй талаар Вашингтон Техранд анхааруулжээ.

Энэ талаар Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи мэдэгдэл хийхдээ АНУ-аас ийм анхааруулга ирсэн гэсэн байна. Тэрбээр Ираны төрийн телевизэд ярилцлага өгөхдөө Израилаас үзүүлж буй заналхийллийг мэдэж байсан гэжээ. Сэтгүүлч түүнээс эрсдэл байхад яагаад Пакистан руу явсан талаар асуухад “Иранчууд бид улсынхаа төлөө амиа өгөхөөс айхгүй. Зөвхөн хулчгарууд л араас дайрдаг. Бид бүс нутгийн энх тайвны төлөө явсан. Одоо хэн хорт хавдар болохыг нь та бүхэн харж байна” гэж хариулсан байна.

Пакистанд явагдсан хэлэлцээний үр дүнд АНУ, Иран нар зургаадугаар сарын 17-нд дайныг дуусгах анхан шатны тохиролцоонд гарын үсэг зурсан билээ. Одоо талууд дайныг дуусгах эцсийн тохиролцоонд хүрэхээр хэлэлцэж байгаа юм.

Эх сурвалж: Euro News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button