Байгаль орчин

Цаг агаар: Өнөөдөр Улаанбаатар хотод бороо орохгүй +27 градус дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн баруун өмнөд хэсгээр халуун үргэлжилж, нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, нөөлөг салхи, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

07-р сарын 05-ны 20 цагаас 07-р сарын 06-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Нутгийн төв хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 

Салхи: Нутгийн баруун болон зүүн хэсгээр  баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +5...+10 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь орчмоор +21...+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16...+21 градус, бусад нутгаар +10...+15 градус, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар +19...+24 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь орчмоор +35...+40 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон голын сав газраар +28...+33 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, хотын зүүн хэсгээр дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +12...+14 градус, өдөртөө +25...+27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +10..+12 градус, өдөртөө +24...+26 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө +8...+10 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Boroo orohgui geed bsan ch zuun hesegt adaar orno gedgiig sain anhaarah heregtei

Зочин
Зочин

+27 хэм гээд халуун өдөр болох нь дээ

Зочин
Зочин

Tsag agaariin medeegee harj baij ayalaldaa garaarai

Зочин
Зочин

Зүүн дүүргийнхэн шүхрээ мартуузай

Зочин
Зочин

Хотын бүх хэсэг бороогүй биш юм байна шүү

Зочин
Зочин

Adaar boroo bolohoor mashinaa bolgoomjtoi bariarai

Зочин
Зочин

Өдөр халуун ч орой сэрүүхэн юм байна

Зочин
Зочин

Huduu yvah humuus usnii ayulaa sain tootsooroi

Зочин
Зочин

Цаг агаар ойр ойрхон өөрчлөгдөж байна даа

Зочин
Зочин

Tsetserlegt yavdag huuheduuddee nimgen huremtgee avaarai

Зочин
Зочин

Ugluu saihan baisan ch odor boroo orj magadgui yum bn

Зочин
Зочин

Tsahilgaantai adaar geheer ayand yavahad bolgoomj iluu heregtei

Зочин
Зочин

Бороо орохгүй гэсэн гарчиг жаахан төөрөгдүүлэм юм

Зочин
Зочин

Hotiin zuun hesegt ajiltai humuus shuhree avaarai

Зочин
Зочин

Наадмын өмнөхөн цаг агаар тогтуун байгаасай

Зочин
Зочин

Haluun bus nutguud mash ih halj bn shuu

Холбоотой мэдээ

Back to top button