Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Австралийн эрэг дээр нууцлаг бөмбөрцгүүд гарч иржээ

Амралтын өдрүүдэд Австралийн Квийнслэнд мужийн эрэг дээр нууцлаг бөмбөрцгүүд гарч иржээ. Тодруулбал Таунсвиллийн хойд хэсэгт орших Форрест эрэг дээр гарч ирсэн зургаан биетийг сансраас унаж ирсэн хог хаягдал гэж үзэж байгаа аж. Австралийн сансрын агентлаг (ASA) тэдгээр биетийг хаанаас гаралтай болохыг тогтоохоор ажиллаж байна.

Тэдгээр биетүүдэд аюултай бодис агуулагдаж байж магадгүй гэж болгоомжилж, хамгаалалтын хувцас өмссөн ажилтнууд бөмбөрцгүүдийг хортой бодис тээвэрлэх хайрцагт хийжээ. Квийнсландын гал түймэртэй тэмцэх алба ням гарагт /2026.07.05/ мэдэгдэл хийхдээ 50 метрийн зайд нэвтрэхийг хориглох бүс үүсгэсэн байна. Мөн нууцлаг биет харсан хүмүүсийг тэдгээрт хүрэхгүй байхыг уриалжээ.

Цахим орчинд хүмүүсийн таамаглаж буйгаар тэдгээр бөмбөрцөг сансрын хөлгийн түлшний сав байх магадлалтай аж. Ийм учир бөмбөрцгүүд дотор шатамхай бодисын үлдэгдэл агуулагдаж байж магадгүй юм.

Эх сурвалж: BBC News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сансарын хөлөгийн эд анги ч юм уу, тэр тусмаа штахууны сав бол агаар мандалд шатахгүй орж ирж чадна гэжүү

баас
баас
Reply to  Зочин

Амeрик шоу

Холбоотой мэдээ

Back to top button