Гар амраах хүнгүй "ганцаардаж" мэдэх Б.Орхонбаяр
Хоёр хоногийн дараа Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын 1024 бөхийн барилдааны эхэлнэ. Төрийн наадамдаа хоёр удаа үзүүрлээд буй Б.Орхонбаяр арслан өдгөө 28 настай. Хэрэвзээ тэрбээр 1024 бөхийн барилдаанд түрүүлбэл аварга цолыг шууд алгасаж даян аварга болно. Харин үзүүрлэх юм бол аварга цол хүртэхгүй, арслан цолондоо чимэг нэмэх хуультай.
Монголд төдийгүй олон улсад дэмжигчид олон түүнд энэ жил түрүүлэх боломжтой. Арслан өнгөрсөн жил зургаагийн даваанд Дорнод аймгийн харьяат Улсын харцага Бэлгүтэйд тахим буулгасан. Харин 2024, 2022 онуудад Улсын наадамд үзүүрлэсэн. Энэ жил Б.Орхонбаярт дутуугаа гүйцээж дундуураа дүүргэх "шаанс" бүрэн бий.
Сэлэнгэ аймгаас Б.Орхонбаярын гарыг амрааж өгөх том цолтой бөх байхгүй. Иймд тэрбээр дээгүүр даваанд тунах магадлалтай. Увсын хоёр аварга болон О.Хангай нар дээш шахаж барилдвал Э.Батмагнай, Б.Орхонбаяр нар тунах магадлалтай юм. Алдар спорт хорооны "халз барилдаан"-д хоёр арслан хүч үзэхэд Б.Орхонбаяр илүүрхсэн.
Аваргууд доор даваанд унах нь арслангуудад ашигтай. Тиймээс энэ жилийн бөхийн таамаг Увсын хоёр аварга хэрхэн барилдахаас шалтгаалах нь. Өнгөрсөн жил Э.Батмагнайг гар амрааж, тунаанаас гаргасантай адил Б.Орхонбаярыг дэмжих боломжтой бөх цөөн. 10 даваатай наадамд ганц даваа гар амар давах нь асар том дэм.
Энэ жил арсланг үзэхээр "Physical Asia" шоуны алдартай тамирчид Монголын наадмыг зорин ирнэ. Гэхдээ энэ нь Б.Орхонбаярт дэм болохоосоо илүүтэйгээр дарамт болж магад. Улсын наадмын үзүүр түрүүнд хоёр ч удаа барилдаж үзсэн Б.Орхонбаяр сандарч алдаа гаргах, ам мэхэнд орохгүй мэдээж.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Орхонбаярт энэ жил үнэхээр том боломж ирж байх шиг байна Амжилт хүсье
Гар амраах хүнгүй байсан ч өөрийн хүчээр түрүүлбэл бүр илүү бахархалтай
Наадам болгон шинэ түүх бүтээдэг Энэ жил Орхонбаярын жил байгаасай
Хэтэрхий эрт таамаглах хэрэггүй Барилдаан эхэлсний дараа л бүх зүйл шийдэгдэнэ
Наадам болгон шинэ түүх бүтээдэг Энэ жил Орхонбаярын жил байгаасай
Орхонбаяр сүүлийн жилүүдэд тогтвортой сайн барилдаж байгаа Амжилт хүсье
Тунаанд таарлаа гээд айх бөх биш гэж боддог Үзүүштэй барилдаан болно
Энэ жил арслан цолоо ахиулах эсэхийг харах л үлдлээ Сонирхолтой наадам болно
Orhonbayar ene jil uneheer tom bolomjtoi haragdaj bn Amjilt husye
Gar amraah hun bhgui ch ooriinhoo huchaar turuulbel bur goy shuu
Taamag ih hiih hereggui Barildaan ehleh ued bugd todorh bolno
Buh hun beltgeldee itgeh heregtei Gar amraalt baihgui bsan ch yalna gej bodoj bn
Orhonbayar suuliin heden jil mash sain togtwortoi barildaj bgaa Amjilt
Tunaan taarlaa geed aih buh bish Harin ch sonirholtoi barildaan boloh bh
Ene jil arslan tsoloo ahiulah esehiig ni huleej bn Ih sonirholtoi naadam boloh ni
Huchtei buhchuud olon uchraas ene jiliin naadam uneheer uzuushtei bh shuu