НИЙГЭМНийгэм мэдээ

Б.Пүрэвдагва: Нийслэлийн онцгой комиссыг хуралдуулж, шаардлагатай тоног төхөөрөмжийг бүрэн гаргана

Хотын дарга Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхны хамт Бөмбөгөр худалдааны төвийн орчимд үерийн хамгаалалтын далан байгууламж, зам талбайн борооны устай цэгүүдэд ажиллаж байна.

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан “ГУББГ өглөө зургаан цагаас эхлээд Бөмбөгөрийн далан хальж гарсан хэсэгт ажиллаж байна. Нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй баг, гурван том оврын тоног төхөөрөмжтэй ажиллаж, 40 тонн элсийг шуудайлж, хаалт хийн хальж гарсан хэсгийг тогтоон барьсан. Одоо хоёр усны машин, ТҮК, ГУББГ-ын ажилчид үерийн дараах ариутгал, цэвэрлэгээг хийж байна. НОБГ-т 28 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд ус тогтсон байршлуудад нөхцөл байдал хэвийн болсон байна” хэмээн танилцуулав.

Хотын дарга Б.Пүрэвдагва Нийслэлийн онцгой комиссыг хуралдуулан бүх байршилд шаардлагатай тоног төхөөрөмжийг бүрэн гарган ажиллана гэв. Мөн хуримтлагдсан усыг яаралтай соруулж ариутгал, цэвэрлэгээ хийхийг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Техник хэрэгсэл байдаг юм бол шууд гаргаж ажиллуулдаггүй юм уу, заавал тэгж их ус тогтсоны дараа сүржигнэж очоод л хувиасаа гаргах гэж байгаа юм шиг худлаа үүрэг энэ тэр өгч попрох хэрэггүй ш дээ. Ямар цэргийн байлдааны зориулалттай техник дайчилж байгаа биш. Шөнө бороо ороход л усны гуталтайгаа засаг дарга оччихсон байх хэрэгтэй.

Хог
Хог

Үерийн далантай жалганууд битүү гэр хорооллын хог дүүрэн байдаг юм. Бүр үерийн далангууд дээр барилга барьчихдаг. 3 буудлын Сансар32-ийн эсрэг талын үерийн жалгыг шороогоор дүүргэж байгаад айлууд бууж гэр хохоолол болгоод олон жил болжээ. Мөн Акума цэнтэр, Prius center гэсэн барилгуудыг бариад удаж байгаа.

ЗочинArd tumen
ЗочинArd tumen

ene hvvhed uneheer jijigdene

Монгол хүн
Монгол хүн

Нямбаа байсан бол: Цаг агаарын прогнозийг сарын өмнө урьдчилан харж бэлтгэлийг эртнээс хийчих байлаа!! Энэ нөхрөөс юу ч гарахгүй нь ойлгомжтой! Болж бүтэж хийж явсан нэгнээ зориудаар унагааж ажил мэдэхгүй анхиагүй ийм түйтгэрүүдийг зориуд тавьж байгаа нь эх орны хөгжилд саад хийх, цаашид улс орны эсрэг урвасан үйлдэл гэж харахаас өөр гарц харагдаж байна уу?!!! Тэнгэр ниргэх үeд хожимдсон байх вий!!

Иргэн
Иргэн

Үерийн аман дээр ус зайлуулах газар нь барилга барина , даланг нь хогоор дүүргэчинэ яасан ухаан муутай ухамсар дорой вэ . Ойр орчноо цэвэрлэж камер тавиад торгууль шийтгэл оногдуулж байх хэрэгтэйм бишүү. Саяын бороо бол ггүй л бна. Үүнээс их орохоор яахын билээ дэ.

Холбоотой мэдээ

Back to top button