Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ын газрын тос боловсруулах хамгийн том үйлдвэр Украины цохилтын дараа үйл ажиллагаагаа зогсоов

Даваа гарагт /2026.07.06/ Украины зэвсэгт хүчин Сибирьт орших ОХУ-ын газрын тос боловсруулах хамгийн том үйлдвэрт дроноор цохилт өгсөн. Тодруулбал Омск муж дахь Газпромнефть компанийн ажиллуулдаг үйлдвэрт Украин цохилт өгсөн юм. Энэхүү цохилт дайн эхэлснээс хойш Украин ОХУ-д өгсөн хамгийн гүн цохилт болсон.

Халдлагын улмаас Омскийн үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоосон талаар салбарын хоёр эх сурвалж мягмар гарагт /2026.07.07/ хэлсэн байна. ОХУ-ын бензин боловсруулдаг хамгийн том үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоосон нь түлшний хомсдолыг улам даамжруулах магадлалтай юм. Эх сурвалжууд мэдээлснээр өдөрт 24,580 тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай, үйлдвэрийн чадамжийн 38 хувийг бүрдүүлдэг CDU-10 нэгжид гал гарж, гэмтэл учирсан байна. Өөр эх сурвалж хэлснээр үйлдвэрийн чадамжийн 37 хувийг бүрдүүлдэг, өдөрт 24,000 тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай CDU-11 нэгжийн үйл ажиллагааг ч мөн зогсоосон аж.

Омскийн үйлдвэр Санкт-Петербургийн олон улсын барааны бирж дээр бензин, дизель түлш борлуулахаа мягмар гарагт зогсоожээ. Тус үйлдвэр жилдээ 22 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Оросыг муулаад байгаа монголчууд аа, та нар гурил ба лапшагаа идэхээ больчих. Оросоос үр тариа Монголд орж ирснийг санацгаа!

Холбоотой мэдээ

Back to top button