Гадаад мэдээДЭЛХИЙ

Ормузын хоолойд халдлага гарсны дараа АНУ Ираны хоригийг сэргээж, цохилт өглөө

Ормузын хоолойгоор дамжин өнгөрч байсан гурван хөлөг бөмбөгдөлтөд өртсөний дараа АНУ Ираны газрын тос борлуулах зөвшөөрлийг цуцалж, цохилт өгчээ. Уг явдал хоёр улсын тогтоосон хэврэгхэн гал зогсоох тохиролцоонд дарамт учруулж байна.

АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлал мэдэгдэл хийхдээ “Ираны түрэмгийлэл нь үндэслэлгүй, аюултайгаас гадна гал зогсоох хэлэлцээрийг илт зөрчсөн явдал байлаа” гэжээ. Ираны хэвлэлүүд мэдээлснээр өнөө өглөө /2026.07.08/ Харг арал, Кешм арал болон Ираны өмнөд хэсэгт оршдог Сирик, Бандар Аббас зэрэг боомт хотуудад дэлбэрэлт сонсогдсон байна. Одоогийн байдлаар энгийн иргэн цохилтод амь үрэгдсэн мэдээлэл гараагүй байгаа ч Сирикт хэд хэдэн хүн бэртсэн гэж эх сурвалжууд мэдээлжээ.

Харг арлаар дамжуулж Иран газрын тосныхоо 90 хувийг экспортолдог тул стратегийн хувьд ач холбогдол өндөр юм. Хамгийн сүүлд АНУ дөрөвдүгээр сард тус аралд агаарын цохилт өгсөн. Энэхүү явдал АНУ, Иран өнгөрсөн сард гарын үсэг зурсан 14 зүйл бүхий тохиролцоонд сөргөөр нөлөөлсөн явдал боллоо. Тус тохиролцоогоор АНУ Иранд газрын тосоо худалдах зөвшөөрөл олгосон билээ. Гэвч мягмар гарагийн үйл явдлаас болж энэ зөвшөөрлөө цуцлав. Уг явдлын дараа Брент маркийн газрын тосны үнэ 2.6 хувиар өсөж, баррель нь 75.9 ам.доллароор арилжиж байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button