Байгаль орчин

Баяр наадмын өдрүүдийн цаг агаарын мэдээг танилцуулж байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 07-р сарын 10-нд Хөвсгөл, Булган, Архангайн нутгаар,  10-наас 11-нд шилжих шөнө Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн нутгаар,  11-ний өдөр Сэлэнгийн зүүн, Хэнтийн нутгаар их хэмжээний бороо орно.   

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 10-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 

07-р сарын 09-ний 20 цагаас 07-р сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:  

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэрэлж голын хөндийгөөр +6...+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19...+24 градус, бусад нутгаар +12...+17 градус, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +10...+15 градус, Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +17...+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +27...+32 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +13...+15 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12...+14 градус, өдөртөө +24...+26 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +8...+10 градус, өдөртөө +20...+22 градус дулаан байна. 

2026 оны 07-р сарын 11-нээс 2026 оны 07-р сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:  

11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын нутгаар, 13-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 11-нд нутгийн нутгийн төв хэсгээр, 12-нд нутгийн зүүн хагаст секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 11-нд ихэнх нутгаар сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +11...+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +26...+31 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +17...+22 градус дулаан байна. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Наадам таарсан бороо ч аюулгүй байдлаа нэгдүгээрт тавья, замд гарах хүмүүс цаг агаарын мэдээгээ сайн харж яваарай

Зочин
Зочин

Бороо орвол сэрүүхэн сайхан ч үер усны эрсдэлээ бас тооцоолох хэрэгтэй, хүн бүр анхааралтай наадаарай

Зочин
Зочин

Naadmaar ayalj yavah humuus tsag agaariin medeeg togtmol harj, ayulgui zamaa songooroi

Зочин
Зочин

Цаг агаар тогтворгүй юм байна, хүүхэд хөгшдөө сайн дулаалж, борооны хэрэгслээ марталгүй авч яваарай

Зочин
Зочин

Naadmiin odruuded mashintai yavah bol hurdaa tohiruulj, gol usnii ersdeltei gazraas zaili

Зочин
Зочин

Баяр сайхан наадмаа аюул осолгүй өнгөрүүлэхийн тулд анхааруулгыг үл тоомсорлож болохгүй

Зочин
Зочин

Boroo orson ch naadmiin uur amisgal saihan, gehdee ayulgui baidal hamgiin chuhal shuu

Зочин
Зочин

Их бороо орох төлөвтэй тул майхан барих, хөдөө гарах хүмүүс урьдчилан сайн бэлтгэлтэй байгаарай

Зочин
Зочин

Tsag agaariin medeegee harj yvsan hun l amar taivan naadna daa

Зочин
Зочин

Наадамд явахдаа шүхэр, борооны цувтай явбал илүүдэхгүй бололтой

Зочин
Зочин

Uul hadruu ayallah humuus ayulgui baidlaa sain hangaj yavaarai

Зочин
Зочин

Бороотой ч гэлээ наадмын уур амьсгал сайхан байг, хүн бүр болгоомжтой сайхан наадаарай

Зочин
Зочин

Usarhag boroo gej baigaa bol gol us ruu oirtohgui baisan ni deer shuu

Зочин
Зочин

Замын хөдөлгөөнд оролцохдоо борооны үед зай барьж, анхаарал болгоомжтой яваарай

Зочин
Зочин

Boroonii daraa zam haltirgaatai baidag tul mash anhaarlatai joloo bariarai

Холбоотой мэдээ

Back to top button