Т.Даваадалайгийн цагдан хорих хугацаа 12 хоногийн дараа дуусна
Засаг даргын I орлогч асан Т.Даваадалайгийн цагдан хоригдоод яг 48 хоног өнгөрч байна. Сүүлд зургаадугаар сарын 22-ны өдөр цагдан хорих хугацааг нэг сараар сунгаж шийдвэрлэсэн учир цагдан хорио нь 12 хоногийн дараа дуусна.
Эргэн сануулахад, Т.Даваадалайг дөрөвдүгээр сарын 25-нд ЭЦА-наас гэрт нь нэгжлэг хийж, 27-нд 48 цагийн хугацаатайгаар цагдан хорьсон. Түүнийг, эхнэрийнхээ болон эхнэрийнхээ үеэл дүүгийн үүсгэн байгуулсан ААН-д ₮5.6 тэрбум, эхнэрийнхээ найзын үүсгэн байгуулсан хоёр ААН-д ₮709 сая, түүнчлэн эхнэрийнхээ 50% эзэмшдэг ААН-д ₮47.9 сая, нийт ₮6.6 тэрбумыг угаасан байж болзошгүйгээр шалгасан. Цагалбарын хувьд, дөрөвдүгээр сарын 25-нд ЭЦА-наас гэрт нь нэгжлэг хийж, 27-нд 48 цагийн хугацаатайгаар цагдан хорьсон. Улмаар тавдугаар сарын 22-ны өдөр нэг сарын хугацаатайгаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг.
Үүний дараа зургаадугаар сарын 22-ны өдрөөс нэг сарын хугацаагаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг сунгаж шийдвэрлэсэн юм.
Бид хэргийн явцыг эргэн мэдээлсээр байх болно.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
залуу үеийг Сү.Батболд, Бадамжунай, АМГазрын дарга асан Жаргалсайхан нар золиос болгож хэргээ замахруулж б.нааа. Эднийг ч яллаад акулуудыг бүүүүр чанга яллаж хөрөнгийг нь бүрэн хураа....
MUU AVILGACHIN DARGIIN BUGS DOLOOGCH HALZAN BUHANDAIG TEND N UURD ULDEE ESTOI MUU HUDALCH HOG BAISAN SHUU
маш сайн шалгах хэрэгтэй дээ.............. МАН, Нямбаатрын хотыг сүйтгэсэн бүх мөнгө угаалтын зангилаа бацаан штээ