Байгаль орчин
Өнөө шөнө Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар усархаг бороо орно
Өнөө шөнөөс буюу долоодугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Төв аймгийн хойд хэсгээр, 11-ний өдөр Хэнтий аймгийн нутгийн хойд хэсгээр усархаг, дуу цахилгаантай аадар бороо орохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулав.
Иймд долоодугаар сарын 11-ний өдөр төв болон зүүн аймгуудын нутгаар зорчих иргэд болон малчид мөндөр, нөөлөг салхи, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Тиймээс гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голын ус руу орохгүй байхыг анхааруулж байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.