НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД
Өнөөдөр хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр

Өнөөдөр хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна.
НҮБ-ын санаачилгаар 2005 оноос эхлэн жил бүрийн хоёрдугаар сарын 4-нийг "Хавдрын эсрэг дэлхийн өдөр" болгож, албан ёсоор тэмдэглэж эхэлсэн ба ийнхүү 20 дахь жилдээ тэмдэглэж буй.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2019 онд “Дэлхийд хорт хавдарын өндөр өвчлөлтэй улс орнуудын рейтинг”-ийг гаргахад Монгол улс нэгдүгээрт орсон.
Хавдар өвчлөл нь хүний биеийн эсүүдийн үйл ажиллагаанд доголдол үүссэнээр бий болдог өвчин юм. Бидний бие махбод олон сая эсээс бүрэлддэг бөгөөд биднийг өсгөх, үхсэн эсийг орлуулах, гэмтлийн дараа гэмтсэн эсүүдийг нөхөх зэргээр эдгээр эсүүд тогтмол шинэ эсүүдийг үүсгэж байдаг.
С.ЧИЧҮҮЛЭН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.