Байгаль орчин

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар бороотой

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 13-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

07-р сарын 12-ны 20 цагаас 07-р сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Шөнөдөө баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. 

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 

Агаарын температур: шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +3...+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14...+19 градус, бусад нутгаар +7...+12 градус, өдөртөө  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +17...+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27...+32 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +7...+9 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +6...+8 градус, өдөртөө +20...+22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +5...+7 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байна. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өдөр бороо орно гэсэн бол уул ус руу явах хүмүүс цаг агаараа сайн шалгаж, үерийн аюулаас болгоомжтой байгаарай

Зочин
Зочин

Boroo oroh medee garch baigaa bol ayalald yavah humuus anhaaraad ersdeltei gol us ruu bitgii oirtooroi

Зочин
Зочин

Цаг агаарын сэрэмжлүүлгийг үл тоож болохгүй, аадар бороо богино хугацаанд их ус буулгах эрсдэлтэй шүү

Зочин
Зочин

Naadmiin ueer tsag agaariin medeegee togtmol harj yavbal iluu ayulgui

Зочин
Зочин

Naadmiin ueer tsag agaariin medeegee togtmol harj yavbal iluu ayulgui

Зочин
Зочин

Малчид, жолооч нар замын нөхцөлөө тооцоолж, аюулгүй байдлаа нэгдүгээрт тавих хэрэгтэй

Зочин
Зочин

Boroonii omno salhi shiruusna gej baina, ger maihan barisan humuus sain behlej avaarai

Зочин
Зочин

Boroo orson ued zam haltirgaatai boldog tul jolooch nar hurdaa zohitsuulaarai

Зочин
Зочин

Huduu yavj baigaa humuus mashinaa us ihtei gazraar huchleh gej bitgii ersdel hiigeerei

Зочин
Зочин

Ийм сэрэмжлүүлгийг цаг тухайд нь хүргэдэг нь иргэдэд хэрэгтэй мэдээлэл шүү

Зочин
Зочин

Наадмын аялал, зугаалгаа цаг агаартаа тохируулж төлөвлөвөл илүү аюулгүй байх болно

Зочин
Зочин

Бороо орно гэсэн сэрэмжлүүлгийг хөнгөнөөр авч болохгүй, ялангуяа уулын ам, голын сав дагуу аялж байгаа хүмүүс үер усны аюулаас онцгой болгоомжлох хэрэгтэй

Зочин
Зочин

Boroonii uyeer zamiin nohtsol mash hurdan muuddag uchraas jolooch nar hurdaa zohitsuulj, ayulgui zaigaa bariad yavah ni hamgiin chuhal

Зочин
Зочин

Цаг агаарын мэдээг тогтмол харж хэвшвэл гэнэтийн аадар бороо, мөндөр, хүчтэй салхинаас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах боломжтой

Зочин
Зочин

Naadmiin amralt geed sanaa amar yavj bolohgui, tsag agaariin medeegee harj, ersdeltei gazar maihan barij honohgui baih heregtei

Холбоотой мэдээ

Back to top button