Гадаад мэдээДЭЛХИЙ

Иран АНУ-ыг хүсээгүй урт хугацааны дайн руу татаж байна

Ормузын хоолойд зорчиж байсан усан онгоцнууд руу Иран халдсаны дараа АНУ тус улсад цохилт өгч, хоёр талын дайсагнал өнгөрсөн долоо хоногоос хойш эрс хурцдаад байна.

Энэ нь зургаадугаар сарын 17-нд Вашингтон, Техран нар гарын үсэг зурсан харилцан ойлголцлын санамж бичгийг хамгийн ноцтойгоор зөрчсөн тохиолдол болоод байгаа юм.АНУ, Иран нар дөрөвдүгээр сарын 8-нд анх удаа гал зогсоох тохиролцоонд хүрсэн. Тэр цагаас хойш АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп анх удаа гал зогсоох тохиролцоо дууссан гэж хэлсэн нь энэ удаа байв.

Трамп хэлэлцээ үргэлжлэх зүйл ярьж байсан ч хоёр тал бие биедээ цохилт өгсөөр байна. Ийнхүү хурцадмал байдал эрчимжиж буй нь гал зогсоох тохиролцоо энхийн гэрээний суурь болж чадахгүйг харуулж байна гэж зарим шинжээчид үзжээ. АНУ өөрийн хүслийн эсрэг урт хугацааны дайнд улам  татагдан орж байна.Сүүлийн мөргөлдөөнийг өдөөсөн гол асуудал нь Ормузын хоолойн хяналтын асуудал.

Харилцан ойлголцлын санамж бичигт Иран арилжааны хөлөг онгоцнуудыг Ормузын хоолойгоор 60 хоногийн хугацаанд ямар нэгэн төлбөргүйгээр аюулгүй нэвтрүүлэхийн тулд бүх хүчин чармайлтаа гаргана гэж заасан. Гэвч хөлгүүд Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхдөө Оманы маршрутыг ашиглах асуудлаас болж нөхцөл байдал хурцаджээ. Оманы эргийг даган өнгөрдөг энэхүү маршрут нь олон улсын хамтран зохицуулдгаас гадна АНУ дэмждэг.

Харин Иран хөлөг онгоцуудыг Ираны эргийн дагуух маршрутыг ашиглахыг шаардаж байгаа юм.Онгоцнууд Ираны маршрутаар явбал Техранаас хяналт тавихад амар байна. Харин Оманы маршрутыг ашиглаж байвал хүч хэрэглэх, эсвэл хүч хэрэглэхээр сүрдүүлж байж л хянах боломжтой.

Гал зогсоох хэлэлцээр тогтвортой үргэлжлэхэд асуудал учруулж буй өөр нэг зүйл нь АНУ, Иран хоёрын давуу талын ялгаа юм.АНУ цэргийн хувьд асар хүчирхэг тул зэр зэвсэг, чадамжийн хувьд давуу талтай.Гэвч энэ дайн Вашингтонд улс төрийн эрсдэл авчирч байна. Вашингтон дайнд удаан хугацаагаар оролцох, эсвэл Иран руу хуурай замын цэргээр довтлох сонирхол байхгүй.

Зургийн эх сурвалж: Middle East Monitor

Мөн дайн урт хугацаагаар үргэлжилбэл зэвсгийн нөөцөө шавхаж, дэлхийн бусад бүсэд анхаарлаа хандуулах чадамж нь буурна.Харин Ираны хамгийн том давуу тал нь улс төрийн тууштай байр суурь юм. Ираны эрх баригчид ямар ч үнээр хамаагүй оршин тогтнох зорилготой.

Дайны эхэнд Ираны Дээд удирдагч Аяатолла Али Хамэней амиа алдсанаас хойш тус улсын эрх баригчид улам хатуу байр суурьтай болсон. Иран АНУ болон Ойрх Дорнодын орнуудад нөхцөл байдлыг бүрэн хянаж байгаа, ухарч буцахгүй гэдгээ харуулахыг зорьж байна.

Энэ зорилгынхоо төлөө асар өндөр золиос гаргахад бэлэн байгаа юм.Иран энэхүү шийдэмгий байр сууриа Ормузын хоолой дахь онгоцнуудад цохилт өгөх замаар харуулж байна.Харин Ираны дэглэмийн хамгийн том сул тал нь эдийн засаг. Энэ дайны улмаас Иран эдийн засаг, цэргийн асар их хохирол амссан.

Хэрэв АНУ дахин Ираны хөлгүүдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, дэд бүтэц болон цэргийн объектуудад тогтмол агаарын цохилт өгөхийн Иран давж гарах боломжгүй.АНУ, Ираны дотоод улс төрийн орчин эрс ялгаатай байгаа нь хоёр талын хэлэлцээнд төвөг учруулж байна.

Дйн эхэлснээс хойш Ираны дэглэм улам хатуу болж, Исламын хувьсгалт гвард улс төрийн эрх мэдлээ илүү бататгасан. АНУ-ын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийх, буулт хийх талаар ярьсан албан тушаалтныг Хувьсгалт гвард урвагч гэж үзэх эрсдэлтэй.

Түүхэн жишээнээс харвал 1981 онд Египетийн Ерөнхийлөгч Анвар Садат, 1995 онд Израилын Ерөнхий сайд Ицхак Рабин нар дайсны талтай тохиролцоо хийснийхээ төлөө амь насаараа хохирсон байдаг.

АНУ-ын хувьд Трамп дотоодын улс төрийн дэмжлэг хангалтгүй байгаа учраас бүрэн хэмжээний дайныг дахин эхлүүлэхийг хүсэхгүй байгаа юм.Гэхдээ АНУ энэ дайныг Ирантай цөмийн хөтөлбөрийн гэрээ хийлгүйгээр дуусгах хүсэлгүй байгаа. Мөн Иран Ормузын хоолойг бүрэн хянаж байгаа явдлыг өөрчлөхийг Трамп хүсэж байгаа билээ.

Зургаадугаар сард гарын үсэг зурсан харилцан ойлголцлын санамж бичигт тусгасан эдийн засгийн тусламжуудыг Иран хараад цаашил хамтран ажиллана гэж Вашингтон найдаж байв. Гэвч Иран Ормузын хоолой болон бүс нутагт дахь ноёрхлоо тогтоохоор шийдэмгий зорьжээ.

Эх сурвалж: The Conversation

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Иран ч, АНУ ч ухрахгүй байр суурь баривал энэ мөргөлдөөн богино хугацаанд дуусахгүй бололтой

иргэн
иргэн

Мулгуу амьтан,,,,,тэгээд Сэтгүүлч гэсэн сэтэр зүүчихсэн,,,,Иран, Америкийн газар нутагт довтолсон уу,,,Дайн Америкийн газар нутаг дээр үү эсвэл Ираны газар нутаг дээр явагдаж байна уу гэдгийг ялгаж салгаж харж ойлгоогүй бол битгий ийм Тэнэгээ харуулсөн зүйл нийтэлж бай,,,,

Зочин
Зочин

Ene asuudal ulam urt hugatsaanii murgulduun boloh ersdeltei haragdaj baina

Зочин
Зочин

Дайнд ялсан тал гэж бараг байдаггүй, эцэст нь хамгийн их хохирдог нь энгийн иргэд байдаг

Зочин
Зочин

ANU tsergiin davuu taltai ch uls turiin daramt ni bas baga bish

Зочин
Зочин

Ормузын хоолой дэлхийн эдийн засагт маш чухал учраас энэ бүсийн тогтворгүй байдал олон улсад нөлөөлнө

Зочин
Зочин

Iran uurchluhgui gej zutgej baigaa ni baidal ulam hundruulj baina

Зочин
Зочин

Хэлэлцээ тасалдах бүрд дайны эрсдэл улам нэмэгддэг нь харамсалтай

Зочин
Зочин

Tom gurnuudiin ashig sonirhol davharahaar jijig ulsuud hurtel ur dagavart ni ortdog

Зочин
Зочин

АНУ урт хугацааны дайнд татагдахгүй гэсэн ч бодит байдал өөрөөр эргэж мэдэхээр байна

Зочин
Зочин

Hormuziin hooloi deerh hyanalt l gol margaan bolj baina

Зочин
Зочин

Эдийн засгийн дарамт Ираны хувьд хамгийн том сорилт хэвээр үлдэх байх

Зочин
Зочин

Dain urgeljleh tusam delhiin zah zeel deer tosnii une hurtel savlaj medne

Зочин
Зочин

Хүчээр асуудлыг шийдэхээс илүү дипломат арга зам илүү үр дүнтэй байгаасай

Зочин
Зочин

Trump dotoodiin uls turiin baidlaasaa bolj shiidveree mash bolgoomjtoi gargah baih

Зочин
Зочин

Ийм нөхцөлд ганц буруу алхам бүс нутгийн томоохон мөргөлдөөнд хүргэж мэднэ

Irgen
Irgen

Amerik buruutai shuu dee.

Холбоотой мэдээ

Back to top button