Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
Баяр наадмын эдгээр өдрүүдэд бага насны хүүхэдтэй холбоотой осол, гэмтлийн талаарх дуудлага ихсдэг тиймээс эцэг, эхчүүд болон асран хамгаалагч нарыг хараа хяналтаа сайжруулаарай хэмээн ГССҮТ-өөс наадмын өмнөхөн хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл хийсэн. Тиймээс бага насны хүүхдтэй холбоотой нэгэн сэрэмжлүүлэг мэдээллийг нэг иргэн өөрийн цахим хуудастаа оруулжээ. Тодруулбал,
"2026.07.13-ны 21:00 цагийн үед Мөнх хотхоны 7 давхарт бага насны хүүхэд тагтан дээр маш аюултай байдалд байсан. Би харснаас хойш ойролцоогоор 23 минут орчим тагтан дээр ганцаараа явж, нааш цааш хөдөлж, унах шахсан үйлдэл гаргаж байсан.
Хүүхдийг ор, буу гээд орилоод нэмэргүй байсан тул гадаа олон хүн цугларч би 7 давхрын айлуудын хаалгыг тогшсоор эцэст нь ээж нь гэх хүн гарч ирсэн. Тэрээр “Бага хүүхэд нь уйлаад байсан болохоор том хүүхдээ хараагүй орхисон байсан, ээж тагтаа хаасан гэж бодсон” гэж хэлсэн.
Ийм хайхрамжгүй үйлдлээс болж хүүхдийн амь нас эрсдэх аюултай. Энэ явдлыг хараад үнэхээр айж, сэтгэл өвдлөө. Эцэг эхчүүд хүүхдүүддээ илүү анхаарал тавиарай. Нэгхэн хоромын хайхрамжгүй байдал нөхөж баршгүй гарз дагуулж болзошгүй. Мөн тухайн үед хүүхдэд туслахад хамтран оролцсон хүмүүст баярлалаа" гэжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүүхэдтэй айл тагт цонхоо байнга шалгаж байх хэрэгтэй шүү
Iim yum unshaad setgel uvduj baina huuhduudee neg ch minut haraagui orhij bolohgui
Аз болоход хүмүүс анзаараад арга хэмжээ авчээ
Tagtnii haalga tsongond huuhdiin hamgaalalt hiih ni zaaval heregtei yum bn
Ийм аюултай байдалд орсныг сонсоод айдас төрлөө
Iim ersdeltei nuhtsuld hurtelee anhaaraagui ni haramsaltai ch azaar sainaar duussan bn
Хажуу айлынхан анзаараагүй бол юу болох байсан бол гэж бодохоор аймар юм
Neghen agshnii anhaaraigui baidal nasaar ni haramsah ursdeld hurgedeg
Neghen agshnii anhaaraigui baidal nasaar ni haramsah ursdeld hurgedeg
Хүүхдийн аюулгүй байдлыг хөршүүд хамтдаа анхаардаг байх хэрэгтэй
Huurhii huuhed yu ch oilgohgui togloj baisan baih da harin tomchuud bid l anhaarah yostoi
Сэрэмжлүүлэг болгож нийтэлсэн нь зөв байна
Naadam geed amarj yavah hoorond huuhduud hamgiin emzeg baidald ordog yum bn
Азтай нь хүн харж амжсан байна шүү
Huuhdiin ayulgui baidald zoriulsan engiin hamgaalalt l tom ersdeliig zogsoodog
Ene medeelel busad etseg ehchuuded tom sanuulga boloh baih