Гадаад мэдээДЭЛХИЙ

"FIFA" ДАШТ-д оролцох багийн тоог дахин нэмэх талаар авч үзнэ

Энэ жилийн ДАШТ-д урьд өмнө байгаагүй олон улс оролцоно гэх мэдээ анх гарах үед зарим хөлбөмбөг сонирхогч эергээр хүлээн аваагүй. Хөлбөмбөмгийн ДАШТ-д 48 баг өрсөлдөх болсон нь тэмцээний нэр хүндийг сулруулна гэж зарим хүн үзэж байсан юм.

ДАШТ бол зөвхөн шилдгүүдийн тайз байх ёстой, оролцох эрхийг хэт өргөжүүлж болохгүй гэж олон хүн үзсэн. Мөн багийн тоо нэмэгдэхийн хэрээр тоглолтын чанар муудна гэж хүмүүс болгоомжилж байв

Эдгээр шүүмжлэл тодорхой хэмжээнд үндэслэлтэй байсан ч 48 багийн формат хүмүүсийн бодлыг өөрчилж эхэлжээ. Багийн тоог нэмэгдүүслнээр анх удаа ДАШТ-д оролцсон орнууд өөрсдийгөө дэлхийн хэмжээний өрсөлдөгч гэдгээ баталж харуулсан.

Тухайлбал Кабо Верде хасагдах шатанд шалгарч чадсан бол Кюрасао эрч хүчтэй, тоглолт үзүүлж, өвөрмөц өмсгөлөөрөө хөлбөмбөг сонирхогчдын хайрыг хүлээсэн. Хэрэв тэмцээний форматыг өргөжүүлээгүй бол энэ удаагийн дэлхийн аваргын хамгийн сонирхолтой түүхүүдийн зарим нь огт төрөхгүй байх байсан.

Тэгвэл одоо “FIFA”-гийн Ерөнхийлөгч Жианни Инфантино багийн тоог улам нэмэгдүүлэх боломжийг судалж магадгүй байна. Швейцарын “Bluewin” хэвлэл ирээдүйд 64 багтай ДАШТ зохион байгуулах талаар асуухад Инфантино "Энэ удаагийн дэлхийн аварга дууссаны дараа холбогдох хороодын хүрээнд зайлшгүй авч хэлэлцэх асуудлын нэг мөн" гэж хариулжээ.

Зургийн эх сурвалж: Anadolu Ajansi

Инфантино нэмж хэлэхдээ "Дэлхийн аваргыг зөвхөн Европ, Өмнөд Америкийн төлөө биш, дэлхийн бүх орны төлөө зохион байгуулах ёстой. Улс бүр нэг өдөр дэлхийн аваргад оролцох мөрөөдөлтэй байх эрхтэй” гэсэн байна.

2030 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Испани, Португал, Морокко хамтран зохион байгуулна. Харин тэмцээний эхний гурван тоглолтыг Аргентин, Уругвай, Парагвайд хийхээр төлөвлөжээ. Энэ нь 1930 онд Уругвайд болсон анхны дэлхийн аваргын 100 жилийн ойг тэмдэглэх зорилготой.

Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо болох “CONMEBOL” энэ ойн баярыг тэмдэглэхийн 2030 оны ДАШТ-д 64 баг оролцуулах санал дэвшүүлжээ. Багийн тоог дахин нэмэх нь тэмцээний орлого болон өв уламжлалын хувьд олон давуу тал авчирна гэж зарим хүн үзэж байна. Гэхдээ тоог дахин нэмэхийг таатай хүлээж авахгүй хүмүүс ч байгаа.

Учир нь багийн тоог 48 болгосноор ДАШТ нийт 104 тоглолтын хуваарьтай болсон. Ингэснээр тэмцээний үргэлжлэх хугацаа мэдэгдэхүйц уртассан. Ингэснээр сүүлийн шат хүртэл явсан багийн тоглогчдын амрах цаг богиносож, харьяалагддаг клубийнхээ шинэ улиралд хурдан орох шаардлагатай болно. Ийм учир тоглогчид багийн тоог нэмэхийг сайнаар хүлээн авахгүй байх магадлалтай.

Эх сурвалж: CNN

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

64 баг болбол ДАШТ-ын үнэ цэнэ буурч мэднэ, чанараа хадгалах нь хамгийн чухал

Зочин
Зочин

48 bagiin format ch shine bhad dahin nemne gedeg arai ert sanagdaj bn

Зочин
Зочин

Жижиг улсуудад боломж олгох нь зөв ч шилдэгүүдийн тэмцээн гэсэн нэрээ алдах ёсгүй

Зочин
Зочин

FIFA orlogoos gadna toglogchdiin achaallaa bas bodoh heregtei

Зочин
Зочин

Шинэ багууд гарч ирээд гэнэтийн амжилт үзүүлэх нь тэмцээнийг улам сонирхолтой болгодог

Зочин
Зочин

64 bag bolvol temtseen heterhii urt boloh vii dee

Зочин
Зочин

ДАШТ бол дэлхийн хамгийн том тэмцээн учраас олон орон оролцох боломжтой байх нь зөв

Зочин
Зочин

Bi bol 48 bagiin systemiig ehleed heden jil ajiglaad daraa ni shiidvel zuv gej bodoj bn

Зочин
Зочин

Тоглолтын чанар муудахгүй байх баталгаа хамгийн чухал асуудал

Зочин
Зочин

Jijig ulsuud ch bas delhiin tavtsand ursulduh erhtei shuu

Зочин
Зочин

Тоглогчдын амралтын хугацаа улам багасах нь клубүүдэд ч хүндрэлтэй

Зочин
Зочин

Orlogo nemegdeh ch sportiin chanar iluu chuhal baih ystoi

Зочин
Зочин

Тоглогчдын амралтын хугацаа улам багасах нь клубүүдэд ч хүндрэлтэй

Зочин
Зочин

Orlogo nemegdeh ch sportiin chanar iluu chuhal baih ystoi

Зочин
Зочин

ДАШТ-д шинэ нүүр царай гарч ирэх нь хөгжөөн дэмжигчдэд үргэлж сонирхолтой байдаг

Зочин
Зочин

Олон тивээс хүчтэй багууд төрөх боломжийг нээж өгвөл сайн хэрэг

Холбоотой мэдээ

Back to top button