Францын дасгалжуулагч: Техникийн хувьд бид хоёр дахь хамгийн сайн баг нь байлаа
Өнгөрсөн шөнө хөлбөмбөгийн ДАШТ-ийн хагас шигшээгийн тоглолт эхэлж, Франц Испанитай тоглолоо. Өмнө нь тус багууд 2025 оны зун тоглоход Испани хожиж байсан юм. Энэ удаад ч мөн Испанийн шигшээ Францыг буулган авлаа.
Микель Оярзабал, Педро Порро нар гоол оруулснаар Испанийн шигшээ 2:0 харьцаатай ялсан юм. Энэ тоглолт хүртэл Франц 2026 оны ДАШТ-д хамгийн их гоол оруулсан бол Испани хамгийн бага гоол алдсан баг нь байв. Өөрөөр хэлбэл супер хамгаалалттай баг супер довтолгоотой багтай таарчээ. Францын шигшээ багийн дасгалжуулагч Дидье Дешам “Тоглогчид ялагдсандаа сэтгэлээр унасан ч гэсэн нэг зүйлийг тодорхой хэлэх хэрэгтэй. Техникийн хувьд бид хоёр дахь хамгийн сайн баг нь байлаа” гэж хэлсэн байна.
Францын шигшээгийн ахлагч Килиан Мбаппе “Бид тактик, техник болон ерөнхий түвшнийхээ хувьд хүссэн тоглолтоо үзүүлж чадсангүй. ДАШТ-ийн шөвгийн дөрөвт гаргах ёстой тоглолтоо гаргаж чадахгүй бол хожихгүй” гэжээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.