БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2022 оноос хойш харагдаагүй хэмжээнд хүрч саарав
БНХАУ-ын эдийн засаг хоёрдугаар улиралд 2022 оны дөрөвдүгээр улирлаас хойших хамгийн сул өсөлтөө үзүүлжээ. Энэ нь Хятадын эдийн засагт бодлогын дэмжлэг шаардлагатай гэж үзэж байсан шинжээчдийн байр суурийг бататгав. Хоёрдугаар улиралд эдийн засгийн өсөлт саарснаас гадна хөрөнгө оруулалтын уналт эрчимжиж, иргэдийн хэрэглээний сэргэлт сул хэвээр байв.
Тодруулбал Хятадын Үндэсний статистикийн хороо лхагва гарагт /2026.07.15/ мэдээлснээр дөрөвдүгээр сараас зургаадугаар сарын хооронд ДНБ 4.3 хувиар өсжээ. Энэ нь “Reuters” агентлагийн санал асуулгад оролцсон эдийн засагчдын таамагласан 4.5 хувийн өсөлтөд хүрээгүйгээс гадна эхний улирлын 5 хувийн өсөлтөөс саарсан үзүүлэлт болсон юм.
БНХАУ-ын эрх баригчид энэ онд эдийн засгаа 4.5–5 хувиар өсгөнө гэх зорилт тавьсан. Энэ нь олон арван жилийн хугацаанд тавьсан хамгийн бага зорилтуудын нэг болсон юм. АНУ, Европын Холбоо зэрэг худалдааны түншүүдтэй үүсээд буй хурцадмал байдал, дотоодын эрэлт сул байгаа учир Бээжин өсөлтийн төлөвлөгөөгөө буруулжээ
“Economist Intelligence Unit”-ийн ахлах эдийн засагч Шюй Тяньчэнь эдийн засгийн өсөлт хүлээлтээс доогуур гарсан тул гуравдугаар улиралд эрх баригчид эдийн засгийг дэмжих бодлогоо эрчимжүүлнэ гэж үзэж байгаа аж. Тэр хэлэхдээ хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх зорилгоор бодлогын хүүг бууруулах магадлал өндөр байна гэжээ.
Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар гүнзгий хямралд ороод байгаа. Тэгвэл хот суурин газруудын үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулалт болон дэд бүтцийн төслүүдэд оруулсан хөрөнгө оруулалт оны эхний зургаан сард өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар буурсан байна. Энэ нь “Reuters” агентлагийн санал асуулгад оролцсон эдийн засагчид 4.9 хувийн бууралт үзүүлнэ гэж таамагла байснаас ч муу үзүүлэлт байлаа.
Шюй Тяньчэнь хөрөнгө оруулалт огцом унасан нь орон нутгийн засаг захиргаанууд хөрөнгөө өрийн бүтцийн өөрчлөлт хийхэд ашиглаж, хэрэгжүүлэх боломжтой шинэ төслүүд хомс байгаатай холбоотой гэжээ. Тэрбээр “Бодлого боловсруулагчид эдийн засгийн өсөлтийг тогтворжуулахын тулд дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ” хэмээсэн юм.

Иргэдийн хэрэглээ сул байгаатай холбогдуулан Хятад компаниуд барааныхаа үнийг бууруулан өрсөлдөж, үйлдвэрүүдийн гарц илүүдэх болсон. “Moody’s Analytics”-ийн эдийн засагч Сара Тан хэлэхдээ, энэ асуудлыг зогсоохоор Бээжингийн хэрэгжүүлж буй бодлого нь ойрын хугацаанд хувийн компаниудын хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна.
Хятадын Үндэсний статистикийн хорооны мэдээллийг харвал үл хөдлөх хөрөнгө, дэд бүтэц болон боловсруулах үйлдвэрлэлийн салбарын хөрөнгө оруулалт тус тус 18 хувь, 2.4 хувь, 1.2 хувиар буурчээ.
Зургаадугаар сард Хятадад жижиглэн худалдааны борлуулалт өмнөх оны мөн үеэс 1 хувиар өссөн байна. Энэ нь тавдугаар сард 0.6 хувиар буурсны дараах сэргэлт байснаас гадна эдийн засагчдын таамаглаж байсан 0.1 хувийн бууралтаас сайн үзүүлэлт байлаа. Тавдугаар сард жижиглэн худалдааны борлуулалт 2022 оны сүүлээс хойш анх удаа буураад байсан юм. Иргэдийн эрэлт сул байгаа явдал болон компаниуд барааныхаа үнийг бууруулсан нь үүнд нөлөөлжээ.
Үйлдвэрийн гарц зургаадугаар сард өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар өссөн нь эдийн засагчдын таамагласан 4.7 хувиас давсан үзүүлэлт байлаа. Тавдугаар сар тус үзүүлэлт 4.5 хувиар өсөж байсан юм.
БНХАУ-ын эдийн засагт эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал үүссэн нь улам гүнзгийрэх төлөвтэй байна. Хятадын үндэсний статистикийн хороо нийлүүлэлтийн илүүдэл болон сул эрэлт хоорондын тэнцвэргүй байдлыг хурц гэж тодорхойлжээ.
Цинхуа их сургуулийн эдийн засгийн профессор, Хятадын Төв банкны зөвлөх асан Ли Даокүй хөрөнгө оруулалт буурсан явдлыг урьд өмнө тохиолдож байгаагүй хэмжээнийх гэж тодорхойлжээ. Тэрбээр энэ долоо хоногийн эхээр болсон Хятадын макро эдийн засгийн уулзалтын үеэр засгийн газар зээл нэмж авахыг уриалсан байна. Энэ жил БНХАУ-ын засгийн газар 12 их наяд юань буюу 1.7 их наяд ам.долларын бонд гаргахаар төлөвлөсөн. Харин Ли Даокүй бондын хэмжээг хоёр дахин нэмэх санал дэвшүүлсэн байна.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян даваа гарагт /2026.07.13/ эдийн засгийн нөхцөл байдлыг бодитойгоор үнэлж дүгнэхийг уриалжээ. Мөн эдийн засгийн мөчлөгийн сөрөг нөлөөг сааруулах бодлогын арга хэмжээг илүү эрчимтэй хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон аж.
Хятадын эрх баригчид даваа гарагт хэрэглээг дэмжихэд чиглэсэн таван жилийн төлөвлөгөөгөө танилцуулж, 2030 он гэхэд жижиглэн худалдааны жилийн борлуулалтыг ойролцоогоор 60 их наяд юаньд хүргэх зорилт тавьжээ.
“GlobalData.TS Lombard APAC”-ийн ахлах эдийн засагч Ляо Миншюн "Сүүлийн үед хэрэглээг дэмжих бодлогод илүү ач холбогдол өгч эхэлсэн нь Бээжин эдийн засгийн энэхүү тэнцвэргүй байдалд анхаарлаа төвлөрүүлж буйн шинж. Гэхдээ эдийн засгийн бүтцийг тэнцвэржүүлэхийн тулд хуучин бараагаа шинэ бараагаар солих хөтөлбөр, худалдан авалтыг урамшуулах хөнгөлөлтөөс илүү өргөн хүрээтэй арга хэмжээ шаардлагатай" гэсэн байна.
Эх сурвалж: CNBC, Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хятадын эдийн засаг саарах нь зөвхөн дотоод асуудал биш, дэлхийн зах зээлд ч нөлөөлөх том дохио болж байна
Манай экспортын гол зах зээл учраас ийм мэдээ Монголын эдийн засагт ч анхаарах дохио боллоо
Hudaldaanii margaan, dotood heregleenii sulral hoyr ni hamt nuluulj baina
Үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал ингэж удаан үргэлжилнэ гэж олон хүн бодоогүй байх
Hyatad bodlogiin huugee buurulbal zah zeeld todorhoi sergelt garah bolov uu
Эдийн засгийн өсөлт хүлээлтээс доогуур гарсан нь бодлогын шинэ өөрчлөлт хийхээс өөр аргагүй болгож байна
4.3 huviin usult ch gesen tom ediin zasagt bol medegdehuitsee saarsan uzuulelt yum
Хэрэглээ сул байхад үйлдвэрлэл дангаараа эдийн засгийг удаан авч явж чадахгүй
Heregleeg demjihgui bol baraanii une buulgasan ch ashig bagatai heveer baina
Хятадын зах зээл тогтворгүй болох тусам түүхий эд экспортолдог орнуудад дарамт нэмэгдэх байх
Bondiin hemjeeg nemeh sanal ni urt hugatsaand urtei holbootoi ersdel daguulah baih
Хятадын эдийн засгийн өөрчлөлтийг дэлхий нийт анхааралтай ажиглаж байгаа нь аргагүй юм
Dotood erelt sergehgui bol usultiin zoriltoo bieluulehed amar bish
Экспорт, үйлдвэрлэл сайн байсан ч иргэдийн худалдан авах чадвар сул байвал өсөлт тогтвортой байхгүй
Hyatadiin zah zeeliin saarlalt ashigt maltmal bolon tuuhii ediinhnii une deer ch nuluulj magadgui
Reuters-iin taamag ch davagdahgui baisan ni baidal huleeltsnees hund baigaag haruulj baina