Трамп Ираны бүх цахилгаан станцыг бөмбөгдөнө гэж сүрдүүлжээ
АНУ мягмар гарагт /2026.07.14/ Ираны усан онгоцнуудын хөдөлгөөнийг зэвсэгт хүчнээрээ хязгаарлаж эхэлж, Ерөнхийлөгч Доналд Трамп бүх цахилгаан станц болон томоохон гүүрнүүдийг нь бөмбөгдөнө гэж сүрдүүлжээ. Мөн Ормузын хоолойг дамжин өнгөрч буй хөлгүүдэд цохилт өгөхдөө Иран ашигладаг объектуудад цохилт өгч байна гэж АНУ-ын зэвсэгт хүчин мэдээлсэн байна.
Трамп “Fox News”-т ярилцлага өгөхдөө “Эрчим хүчний байгууламжуудад хамгийн сүүлд нь цохилт өгнө. Гэхдээ ямар ч байсан бөмбөгдөнө. Тэд хэлэлцээний ширээнд сууж, тохиролцоонд хүрэхгүй бол ирэх долоо хоногт цахилгаан станцуудыг онилно. Тэрний дараагийн долоо хоногт гүүрнүүдийг бөмбөгдөнө” гэжээ.
Өнгөрсөн долоо хоногт хоёр улсын хооронд хурцадмал байдал үүсэж, харилцан цохилт өгч эхэлсэн. Үүний дараа Иран Ормузын хоолойг дахин хааж буйгаа мэдэгдсэн юм. Уг хурцадмал байдал Вашингтон, Техран зургаадугаар сард гарын үсэг зурж баталсан харилцан ойлголцлын гэрээг нураан унагах эрсдэл өндөр байгаа юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.