Гадаад мэдээДЭЛХИЙ

Иран АНУ-тай оршихуйн төлөө дайн хийж байна гэжээ

Өнгөрсөн долоо хоногоос хойш АНУ, Иран нарын дунд хурцадмал байдал үүсэж, талууд харилцан цохилт өгөх болсон. Лхагва гарагт /2026.07.15/ АНУ Ираны боомт болон хөлгүүдэд хаалт тавьсныхаа дараа эргийн ойролцоох хамгаалалтын системүүдэд цохилт өгчээ. АНУ-ын Зэвсэгт хүчний Төвийн командлал мэдэгдэл хийхдээ Ираны Их Тунб арал дээрх эргийн хамгаалалтын систем, далавчит пуужин хадгалах, хөөргөх байгууламжид цохилт өгсөн гэсэн байна.

Цохилтын дараа Ираны парламентын спикер, тус улсын гол хэлэлцэгч Мохаммед Бакер Калибаф мэдэгдэл гаргахдаа АНУ-тай зайлшгүй бөгөөд оршихуйн төлөө дайн хийж байна гэжээ. Мөн Ираны Хувьсгалт гвард лхагва гарагт Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн байгууламжуудад агаарын цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна. Хувьсгалт гвардын хэвлэлийн төлөөлөгч Хоссейн Мохебби “Одоогоор Иран бүс нутаг дахь АНУ-ын довтолгооны дэд бүтцийг устгахад чиглэн ажиллаж байна. Дараагийн үе шат үүний дараа эхэлнэ” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button