Ихэнх нутгаар аадар бороо орох тул болзошгүй үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 18-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер, ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
07-р сарын 16-ны 20 цагаас 07-р сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр +6...+11 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +16...+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +10...+15 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +26...+31 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +32...+37 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +12...+14 градус, өдөртөө +24...+26 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +9...+11 градус, өдөртөө +24...+26 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө +6...+8 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Boroonii medeegee sain harj ayalal zugaalgaa tuluvluurei usnii ersdeltei gazraas hol baih heregtei
Цаг агаарын анхааруулгыг үл тоомсорлож болохгүй, гол усны ойролцоо амарч байгаа хүмүүс сэрэмжтэй байгаарай
Жаахан бороо гэж бодолгүй сонор сэрэмжтэй байх хэрэгтэй, аадар бороо богино хугацаанд их ус буулгадаг
Usnii ursgaliig hezee ch basaj bolohgui ger buliinhee humuust anhaaruulaarai
Малчид болон хөдөө орон нутгаар явах хүмүүс цаг агаарын мэдээллээ тогтмол шалгаарай
Сүүлийн жилүүдэд аадар бороо гэнэт хүчтэй ордог болсон, бүгд болгоомжтой байгаарай
Gol usnii ereg deer nuurlej baigaa humuus iluu undur gazar ruu shiljih ni zuv
Хүүхдээ гол усанд ганцааранг нь тоглуулахгүй байгаарай, хэдхэн минутын дотор ус нэмэгддэг
Boroonii daraa zam haltirgaatai bolдог tul jolooch nar mash anhaaraarai
Aadar boroo boloh gej baigaa bol gereesee garahdaa shuheree avaad yavaarai
Zarim hun medee toohgui yavdag gehdee neg udaa l bolgoomj aldahad hangalttai
Багахан горхи ч хүчтэй аадарын дараа аюултай болдог гэдгийг мартаж болохгүй
Аян замд гарах бол автомашиныхаа дугуй, тоормос зэргийг урьдчилан шалгаарай
Ger buliinhendee tsag agaariin medee damjuulj hugshid huuhduudee anhaaruulaarai
Цаг агаар тогтворгүй байгаа үед эрсдэлтэй бүсэд очихгүй байсан нь дээр