Байгаль орчин

Улаанбаатар хотод үдээс хойшдоо дуу цахилгаантай аадар бороо орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд баруун болон говийн аймгуудын зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер, ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

07-р сарын 17-ны 20 цагаас 07-р сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.  

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +5...+10 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +15...+20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +10...+15 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +16…+21 градус, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар +26...+31 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +32...+37 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, үдээс хойшдоо дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +13...+15 градус, өдөртөө +26...+28 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР:   Шөнөдөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, оройдоо дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10...+12 градус, өдөртөө +27...+29 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +7...+9 градус, өдөртөө +26...+28 градус дулаан байна. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бороо орохыг мэдээд хүмүүс бүгд замдаа анхааралтай байгаарай, түр зуурын аадар ч эрсдэл дагуулдаг шүү

Зочин
Зочин

Хотын ус зайлуулах шугам даахгүй газар олон байдаг болохоор үер уснаас болгоомжилж, шаардлагагүй бол хол замд гарахгүй байсан нь дээр

Зочин
Зочин

Aadar boroo geheer mashinaa us ih togtdog zamaar bitgii yavuulaarai, ayulgui baih ni hamgiin chuhal

Зочин
Зочин

Дуу цахилгаантай үед ил задгай газар удаан байхгүй, хүүхдүүдээ ч бас анхаарч хамгаалаарай

Зочин
Зочин

Boroonii umnu salhi shiruusne gej baina, gadna baigaa zuilee sain behlej orhiorei

Зочин
Зочин

Жолооч нар хурд хэтрүүлэхгүй, явган зорчигчид халтиргаа гулгаанаас сэрэмжтэй байгаарай

Зочин
Зочин

Us ih togtdog gazruudaa hotiin udirdlaga uridchilan arga hemjee avbal zugeer yum daa

Зочин
Зочин

Үдээс хойш ажилтай хүмүүс шүхэр, борооны цувтай гарахад илүүдэхгүй бололтой

Зочин
Зочин

Tenger evgui haragdval ayangaas bolgoomjloj modnii door zogsohgui baih heregtei

Зочин
Зочин

Зуны бороо сайхан ч үерийн эрсдэлтэй үед сэрэмж алдахгүй байх нь хамгийн зөв

Зочин
Зочин

Boroo orohod zam tugjreh ni todorhoi, bolomjtoi bol ert yavbal amar baih baih

Зочин
Зочин

Цаг агаарын анхааруулгыг тоохгүй өнгөрөөх биш, урьдчилан бэлтгэлтэй байх хэрэгтэй

Зочин
Зочин

Huduu yavj baigaa humuus gol usnii tuvshin nemegdeh ersdeltei gedgiig martuuzai

Зочин
Зочин

Борооны дараа зам эвдрэх, нүх усанд дарагдах эрсдэлтэй тул жолооч нар анхаараарай

Зочин
Зочин

Zam deer us togtvol mashinaa huchlej oruulah ni ersdeltei shuu

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button