Гадаад мэдээДЭЛХИЙ

Хойд зүгийн хаан гэх хочтой Энди Бурнхэм Их Британийн ерөнхий сайд болно

Зургаадугаар сард Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдэж, тус улс сүүлийн зургаан жилд тав дахь удаагаа ерөнхий сайдаа солих болсон. Тэгвэл өнөөдөр /2026.07.20/ Хойд зүгийн хаан гэх хочтой Энди Бурнхэм ерөнхий сайдаар томилогдох гэж байна.

Стармер Даунинг гудамж дахь аравдугаар байрны гадаа ерөнхий сайдын хувьд сүүлийн удаа үг хэлж, Хаан Чарльзад албан ёсоор огцрох өргөдлөө өгнө. Үүний дараа Бурнхэм Хаан Чарльзтай уулзаж ерөнхий сайдын ажлаа хүлээн авах юм. 56 настай Бурнхэмд шийдэх олон асуудал бий. Тухайлбал саараад буй эдийн засгийн өсөлт, иргэдийн амьжиргаа улам бүр муудаж буй явдал гэх мэт зүйлсийг тэр шийдэх хэрэгтэй.

Бурнхэм эрх баригч Хөдөлмөрийн намын даргаар сонгогдсон санал хураалтаа Их Британийн улс төрд сүүлийн 40 жилд гарсан хамгийн чухал өөрчлөлтийн цэг гэж тодорхойлсон байна. Тэр өнгөрсөн баасан гарагт /2026.07.17/ хэлэхдээ “Миний удирдах засгийн газар ирэх долоо хоногоос эхлэн амьжиргааны түвшнийг эрс өөрчлөх замыг тавина. Энэ зам биднийг одоогийнхоос илүү дээр нөхцөл байдалд хөтөлнө” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

Эх орон.шиг.сайхан.газар хаана ч байхгүй.!
Би Германд.1992онд очсон.Их.хөгжсөн.байсан.
Ялагдалын зовлонг амссан.орон.
Их.ухаантай.хүмүүс!

Холбоотой мэдээ

Back to top button