Ойрх Дорнод дахь хурцадмал байдал дордож, газрын тосны үнэ 90 ам.доллар давлаа
Ойрх Дорнод дахь хурцадмал байдал дордож, АНУ болон Иран цохилтуудаа өргөжүүлснээр газрын тосны үнэ нэмэгдлээ. Тодруулбал Брент маркийн газрын тосны үнэ өнөөдөр 3.05 хувиар өсөж баррель нь 90.79 ам.доллар хүрсэн байна. Өнгөрсөн долоо хоногт тус маркийн газрын тосны ханш 15.9 хувиар өссөн юм. Энэ нь дөрөвдүгээр сараас хойших хамгийн том долоо хоногийн өсөлт болжээ.
Харин АНУ-ын WTI маркийн газрын тос 2.65 хувиар нэмэгдэж баррель нь 84.68 ам.доллар хүрсэн байна. Өнгөрсөн долоо хоногт тус маркийн газрын тос 15.5 хувиар өссөн нь гуравдугаар сарын эхээс хойш үзэгдсэн хамгийн том долоо хоногийн өсөлт юм.
АНУ, Иран харилцан цохилт өгч эхэлсний улмаас Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөлгийн тоо буурч байна. “LSEG” фирмийн мэдээллээс харвал ням гарагт /2026.07.19/ Ормузын хоолойгоор дөрвөн хөлөг дамжин өнгөрчээ. Харин бямба гарагт /2026.07.18/ энэ тоо найм байсан аж.
Эх сурвалж: Reuters











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.