Байгаль орчин

Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг 5-30 см давжээ

2026 оны долоодугаар сарын 19-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугаас эхтэй Эг, Барх, Хэрлэн голын эхээр, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул голын адгаар, мөн Хангайн нурууны ар талаар урсах Тэрхийн голын усны түвшин өмнөх өдрөөс 10-15 см-ээр нэмэгджээ.

Тодруулбал, Хараа гол (Дархан хот), Халх гол (Сүмбэр сум, Ялалт баг), Хархираа гол (Тариалан сум) үерийн түвшинг 5-30 см-ээр давсан бол Туул гол (Лүн сум) үерийн аюултай түвшинг 5 см-ээр давж, хүчтэй үерлэж байна.

Өнөөдөр буюу долоодугаар сарын 20-ны өдрийн байдлаар Хэрлэн голын нийт уртын дагуу усны түвшин 10-20 см-ээр нэмэгдэх хандлагатай байгаа аж. Иймд гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж буй иргэдийг голын эрэг дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, голын ус руу орохгүй байхыг анхаарууллаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button