Их Британи 2020 оноос хойш тав дахь удаа Ерөнхий сайдаа сольж, шинэ удирдагчид нь тулгарах сорилтууд
Их Британи 2020 оноос хойш Ерөнхий сайдаа тав дахь удаагаа сольж, тус улсыг удирдахаар болоод буй Энди Бурнхэм олон сорилттой нүүр тулах төлөвтэй байна.
Шинжээчдийн үзэж буйгаар Бурнхэм сүүлийн 20 гаруй жил бараг өсөөгүй эдийн засаг өвлөн авч, олон улсад үүсээд буй ээдрээтэй геополитикийн нөхцөл байдалд Их Британийг удирдана. Мөн эрх баригч Хөдөлмөрийн намын нэр хүнд мэдэгдэхүйц буурч, тус нам сүүлийн 18 сарын турш санал асуулгуудад “Reform UK” намыг удаалж байгаа нөхцөл байдалтай нүүр тулах шаардлагатай. Түүний даван гарах ёстой гол сорилтуудыг харцгаая:
Эдийн засаг
2008 оноос хойш Их Британид амьжиргааны түвшин бараг өсөөгүй, төрийн үйлчилгээ доройтсон. Ийм учир хүмүүс улс төрчдийн ярьж буйг сонсохоос илүү өөрсдийн амьдралд бодит эерэг өөрчлөлт гарахыг хүсэж байгаа юм.
“UK in a Changing Europe” хүрээлэнгийн захирал Ананд Менон "Бурнхамд төсвийн бодлогоор маневр хийх боломж тун хязгаарлагдмал байна" гэж хэлжээ. Меноны үзэж буйгаар төсвийн шинэ зардлыг нэмэгдүүлэх бол бонд гаргахаас илүү татварын орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй аж.
2025-2026 оны санхүүгийн жилд Их Британийн Засгийн газар бондын хүүгийн төлбөрт ойролцоогоор 110 тэрбум фунт стерлинг (148 тэрбум ам.доллар) зарцуулжээ. Өөрөөр хэлбэл нийт төсвийн зардлын найм орчим хувийг хүүгийн төлбөрт өгсөн гэсэн үг. Энэ онд Их Британийн бонд гаргаж, зээлсэн мөнгө төлөвлөсөн хэмжээнээс давжээ.

Бурнхам Манчестер бүсийн даргаар ажиллаж байхдаа хэд хэдэн бодлого явуулж байсан туршлагатай. Брунелийн их сургуулийн Нийгэм, улс төрийн шинжлэх ухааны тэнхимийн дэд эрхлэгч Гарет Дэйл хэлэхдээ үр шинэчлэл хийхэд заавал асар их хөрөнгө шаардлагатай байдаггүй гэдгийг тэдгээр бодлогууд харуулсан гэжээ. Гэхдээ ийм бодлогыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж чадах эсэх нь эргэлзээтэй.
Улсын төсвийн байдал тодорхойгүй хэвээр байгаа энэ үед төсвийн зардлыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх боломж хомс. Тэрбээр мөрийн хөтөлбөртөө үндсэн төрлийн татварын нэмэхгүй гэж амласан Кир Стармерын оронд ерөнхий сайдын албыг хүлээн авч байгаа. Тэр амлалтыг нь зөрчихгүй л бол санхүүгийн бодлогын хувьд хөдөлгөөн хийх орон зай нь маш хязгаарлагдмал байна.
Гэхдээ Бурнхэм хөрөнгөд ногдуулах татварыг нэмэхийг бүрэн үгүйсгээгүй. Тэр өнгөрсөн долоо хоногт Гари Линекерийн подкастанд оролцохдоо "Засгийн газар зарим хүнээс арай илүү татвар төлөхийг хүсэх шаардлагатай болж магадгүй" гэжээ.
Гадаад бодлого ба Трампын ая эвийг олох
Шинэхэн ерөнхий сайд гадаад бодлогын хувь туршлага багатай. Ямартай ч тэр Их Британи НАТО-гийн өмнө хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн биелүүлж, цөмийн зэвсгийн бодлогоо хэвээр хадгална гэж амлажээ. Мөн Украиныг дэмжихээ үргэлжлүүлж, АНУ-тай байгуулсан холбоотны харилцаагаа хадгална гэсэн байна.
АНУ-тай харилцах харилцаа нь Ерөнхийлөгч Доналд Трамптай хэрхэн ажиллахаас ихээхэн шалтгаална. Трамп өмнө нь Стармерыг ихэд магтаж байсан ч Ирантай хийсэн дайнд нь дэмжлэг үзүүлээгүй гэх шалтгаанаар байр сууриа өөрчилсөн.
Бурнхэм өмнө нь Трампыг олон нийтийн өмнө шүүмжилж байсан ч хамтран ажиллах шаардлага гарвал хүндэтгэлтэй харилцана гэсэн юм. Тэр Линекертэй ярилцахдаа "Би түүнтэй нүүр тулан, шулуухан ярилцана. Санал нийлэхгүй зүйл байвал шууд хэлнэ. Гэхдээ түүний байр суурийг ойлгож, хүндэтгэн ярилцах хэлбэрээр хэлэх хэрэгтэй" гэжээ.
Трамп НАТО-гийн гишүүн орнуудаас батлан хамгаалахын зардлаа эрс нэмэгдүүлэхийг шаардаж ирсэн. Иймээс Бурнхэм Стармерын тогтоосон зорилтоос давсан батлан хамгаалахын төсөв батлах шахалтад орох төлөвтэй байна.
Одоогийн төлөвлөгөөгөөр батлан хамгаалахын төсвийг 15 тэрбум фунт стерлингээр (20 тэрбум ам.доллар) нэмэхээр тусгаж өгчээ. Энэ нь цэргийн удирдлагуудын хүсэж байсан хэмжээнээс хамаагүй бага тоо. Хүссэнээс бага тоо ч гэсэн одоогийн төсөвт санхүүжилт нь бүрэн тусгагдаагүй байгаа аж.
Цагаачлалын асуудал
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2026.07.17/ Хөдөлмөрийн намын даргаар сонгогдсоныхоо дараа үг хэлэхдээ Бурнхэм цагаачлалын асуудлыг огт хөндөөгүй байна. Гэвч энэ нь Их Британийн сонгогчдын хамгийн их анхаарч буй асуудлуудын нэг юм.
Цагаачлалын асуудал нь “Reform UK” нам сүүлийн үед сонгуулиудад амжилт гаргах нэг шалтгаан болсон. Тэдгээр сонгуулиудын үр дүнгийн улмаас Хөдөлмөрийн нам Стармерыг намын даргын албан тушаалаас чөлөөлж, улмаар тэр огцорсон билээ юм. Бурнхэмийн хувьд цагаачлалын асуудал дээр Хөдөлмөрийн намын одоогийн бодлогыг үргэлжлүүлнэ гэсэн байр суурьтай байгаа. Ямартай ч тэр Хөдөлмөрийн намын баримталж буй бодлогын улмаас Стармер ажлаа өгсөн гэдгийг санах хэрэгтэй.
Эх сурвалж: Al Jazeera, 1News











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Их Британи шиг том эдийн засагтай улс хүртэл удирдлагаа ойр ойрхон сольж байгаа нь дэлхий даяар улс төрийн тогтворгүй байдал нэмэгдэж байгааг харуулж байна
Yamar ch shine erunhii said garsan ard irgediin amidral deer bodit oorchlolt gargaj chadahgui bol demjleg ni hurdan buurah bh da
Эдийн засаг олон жил өсөлтгүй байхад зөвхөн сайдаа солих нь асуудлыг шийдэхгүй, бодлогын тогтвортой байдал хамгийн чухал
Trumptai ajillah gedeg ooriinhuu bodlogiig hamgaalj baigaad evtei hariltsah tentsver oloh l hamgiin hund sorilt bh
Төсвийн ихэнх мөнгийг зээлийн хүүд төлнө гэдэг үнэхээр санаа зовоох үзүүлэлт юм
Shine udirdagch irlee geed bugd neg odor dotor saijrahgui, harin bodlogo ni ur dun avchrah esehiig l harah heregtei
Цагаачлалын асуудал Европын олон оронд улс төрийн хамгийн эмзэг сэдэв болсоор байна
Neg talaasaa tatvar nembel irged durgui, nuguu talaasaa nemehgui bol tosviin aldagdal ihseh hetsuu songolt yum daa
Трамптай хэрхэн ойлголцох нь зөвхөн Их Британи төдийгүй Европын аюулгүй байдалд ч нөлөөлөх асуудал байх
Uls turiin udirdagch soligdoh ni amarhan ch ard tumnii amidral saijruulah ni hamgiin hund ajil
Төрийн үйлчилгээ доройтсон гэх үнэлгээ иргэдийн бухимдлыг улам нэмэгдүүлдэг нь ойлгомжтой
Geopolitikiin ene nuhtsuld aldaatai shiidver gargaval ur dagavar ni ih l tom baih bh daa
Шинэ ерөнхий сайдад туршлагаас гадна олон нийтийн итгэлийг сэргээх хамгийн том даалгавар ногдож байна
Yamar ch ulsad irged ni uls turchdiin ug bish ur dung ni l hardag bolson tsag
Татвар нэмэх эсэх асуудал нь эдийн засаг болон улс төрийн аль алинд нь том маргаан дагуулах нь гарцаагүй
Ediin zasag ni olon jil zogsongi baidaltai baihad shine saidad amjilt husye gehed l hetsuu daalgavar baina