Байгаль орчин
Ховд, Завхан, Баянхонгор, Дорнод аймагт бэлчээрийн хөнөөлт царцаа хэт олширчээ
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс бэлчээрийн хөнөөлт царцааны ажиглалтын тойм мэдээг гаргажээ.
Хөнөөлт царцааны нягтшилын 2026 оны долоодугаар сарын 10-ны мэдээгээр Ховдын Чандмань, Завханы Цагаанхайрхан, Баянхонгорын Гурванбулаг, Дорнодын Хэрлэн, Гурванзагал, Сэргэлэн сумдын нутагт царцааны хэт олшролттой буюу 1 м2 талбайд 8-19 царцаа тоологдсон байна. Харин бусад сумдын нутгаар хэвийн буюу 1-7 царцаа тоологджээ. Царцааны төрлийн хувьд сибирийн болон бараан далавчит царцаахай зонхилон ажиглагджээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.