Дорнод аймгийн нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо
Малчид, иргэд, аялагчдын анхааралд: 20-ноос 21-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн нутгаар, 21-ний өдөр Дорнод аймгийн нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер, ус, мөндөр, аянга, цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
07-р сарын 20-ны 20 цагаас 07-р сарын 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +3...+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19...+24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +14...+19 градус, бусад нутгаар +9...+14 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +18…+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +11...+13 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +9...+11 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +6...+8 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цаг агаарын анхааруулгыг үл тоомсорлож болохгүй шүү, ялангуяа гол усны ойролцоо байгаа хүмүүс болгоомжтой байгаарай
Boroonii medeegee sain harj ayalald yavah heregtei shuu ersdeltei yum bn
Dornodiin humuus mash anhaaratia baih heregtei ayanga usnii ayul ih bn
Үерийн аманд буусан айл өрхүүд хамгийн түрүүнд бэлтгэлээ хангах хэрэгтэй
Tsag agaariin medeegee dagaj yavbal olon ersdelees sergiilj bolno
Аянга цахилгаантай үед ил задгай газар удаан байхгүй байх нь чухал
Boroo geed toohgui yavj baigaad asuudald oroh vii de anhaaraarai
Ийм үед хүүхдүүдийг голын эрэг, тогтоол усанд ойр тоглуулахгүй байх хэрэгтэй
Maldaa hariultai humuus belenchee sain hiigeerei boroo ih oroh ni
Цаг агаарын сэрэмжлүүлгийг тогтмол хүргэдэг нь хэрэгтэй мэдээлэл шүү
Usarhag boroo oroh yum bol zam teever ch hundreh baih daa
Борооны үеэр замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулах хэрэгтэй
Ayalald garsan humuus nuuts gazar bairlaj ersdelees hol baih heregtei
Байгальтайгаа тэмцэх биш урьдчилан сэргийлэх нь хамгийн зөв сонголт
Гол мөрөн түргэн үерлэх эрсдэлтэй тул анхааралтай байгаарай