Байгаль орчин

2026 он гарснаас хойш 0-4 насны хүүхдүүд могойд хатгуулж гэмтэх тохиолдол нэмэгджээ

Амралт, зугаалгын улирал эхлэх энэ үед бага насны хүүхдэдээ тавих хараа хяналт суларч, хүүхдүүд гэнэтийн осол, гэмтэл, эрүүл мэндийн эрсдэлд орох нь их болдог. 2026 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хортой болон хоргүй могойд хатгуулж гэмтсэн 13 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Нийт тохиолдлын 23 хувийг 0-4 насны хүүхдүүд эзэлжээ. Эцэг эх, асран хамгаалагчдын хараа хяналт сул байгаа учир бага насны хүүхдүүд түлхүү хатгуулж байна гэж мэргэжилтнүүд онцоллоо.

Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Төв, Дархан-Уул аймагт тус, тус нэг тохиолдол, Дорноговь аймагт хоёр тохиолдол бүртгэгдсэн нь бусад аймгаас хоёр дахин өндөр байна. Үлдсэн 46 хувь нь нийслэл Улаанбаатарт тохиолджээ. Гэмтсэн эрхтний байршлаар зургаан хүн гар, сарвуу орчимдоо хатгуулсан нь хамгийн их буюу 46 хувийг эзэлсэн. Хөлийн шагай болон тавхайндаа хатгуулсан хоёр тохиолдол бүртгэгджээ.

Нийт хатгуулсан 13 хүний 30 хувь нь хортой могойд хатгуулсан. Хэрэв хатгуулсан бол яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай. Олон төрлийн могой бий. Могой болгоны хоргүйжүүлэх чанар өөр. Могойд хатгуулсан орчимд маш их хаван үүсдэг, цус их бүлэглэх, цусны зарим үзүүлэлтэд өөрчлөлт орсноос цус алдах эрсдэлтэй. Мөн цусны бүлэгнүүлэгч эсийн тоо унадаг. Иймд хордлого тайлах эмчилгээ, шаардлагатай бол мэс заслын эмчилгээг яаралтай хийх ёстой гэж мэргэжилтнүүд тайлбарлалаа.

Эх сурвалж: ГССҮТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button