НИЙГЭМНийгэм мэдээ

УБТЗ-ын тээвэрлэсэн ачаа эхний хагас жилийн байдлаар эрс өсжээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд төмөр замын тээврийн салбарын гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдсээр байна. Тэр дундаа “Улаанбаатар төмөр зам” ХНН онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг.

2026 оны эхний зургаан сарын байдлаар “Улаанбаатар төмөр зам” ХНН 17.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.3 хувиар өссөн байна. Тодруулбал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад импортын ачаа 26,7 хувиар, экспортын ачаа 12,2 хувиар, орон нутгийн ачаа 6,0 хувиар тус тус өссөн байна. Харин транзит ачаа өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байна. Импортын ачааны 72,4 хувийг ОХУ-аас, 27,6 хувийг БНХАУ-аас хүлээн авч тээвэрлэсэн бол экспортын ачааны 98,8 хувийг БНХАУ руу тээвэрлэжээ.

БНХАУ-аас ОХУ руу чиглэсэн транзит дамжин өнгөрсөн ачаа өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17,6 хувиар өссөн бол ОХУ-аас БНХАУ руу чиглэсэн дамжин өнгөрөх ачаа 7,8 хувиар буурсан байна.

А.ТЭНҮҮН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button