Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, ихэнх нутгаар хална
Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: 22-ноос 26-нд уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, ихэнх нутгаар хална.
07-р сарын 21-ний 20 цагаас 07-р сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +4...+9 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +22...+27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16...+21 градус, бусад нутгаар +10...+15 градус, өдөртөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон голын хөндийгөөр +20…+25 градус, нутгийн баруун өмнөд хэсгээр халж Алтайн өвөр говиор +35…+40 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 4 -9 метр. Шөнөдөө +12...+14 градус, өдөртөө +24...+26 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10...+12 градус, өдөртөө +24...+26 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө +5...+7 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бороотой өдрүүдэд гол усны ойролцоо амарч зугаалах хүмүүс анхааралтай байгаарай
Бороотой өдрүүдэд гол усны ойролцоо амарч зугаалах хүмүүс анхааралтай байгаарай
Huraltai odor boloh ni dee ayalald yawah humuus tsag agaaraa sain shalgaarai
Цаг агаарын сэрэмжлүүлгийг ойшоож явах нь өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж байгаа хэрэг
Boroonii umnu salhi changarah tul jolooch nar bolgoomjtoi ywaarai
Зун халуун ч аадар бороо гэнэт ордог болохоор үргэлж бэлэн байх хэрэгтэй
Tsahilgaantai aadar boroo gedeg ayultai shuu malchid irged anhaaraarai
Уулархаг нутгаар аялах хүмүүс майхан саваа найдвартай бариарай
Haluun odor ch gesen boroo oroh magadlaltai uchraas shuhree awaad ywaarai
Борооны үеэр үерийн ам, сайр жалгаар зорчихгүй байх нь хамгийн зөв
Tsag agaariin medeegee togtmol harj baiwal olon ersdelees sergiilne
Халуун үргэлжилж байгаа болохоор ус сайн ууж, наранд удаан явахгүй байгаарай
Boroo oroh ued zam haltirgaatai boldog jolooch nar hurdaa tohiruulaarai
Цаг агаарын мэдээллийг тогтмол хүргэдэгт баярлалаа
Uuland garah gej baigaa humuus duulga boroonii huvtsastai ywaarai
Дуу цахилгаантай үед өндөр модны доор зогсохгүй байх хэрэгтэй