Байгаль орчин

Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдал үүссэнийг цэвэрлэжээ

Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, хариуцсан хамгаалалтын бүс нутагт тогтмол хяналт, эргүүл шалгалтыг зохион байгуулсан байна. 2026 оны долдугаар сарын 1-20-ны өдрийн байдлаар хамгаалалтын бүс нутагт нийт 20,549 аялагч, жуулчид зорин ирсэн статистик мэдээ гарсан. Отгонтэнгэр хайрхан болон Улаагчны Хар нуур чиглэлийн аялагчдын урсгал хамгийн их байсан.

Аялагчид, жуулчдын дийлэнх нь хог хаягдлаа ил задгай хаяхгүй, зориулалтын цэгт төвлөрүүлж байгаа нь байгаль орчноо хамгаалах ухамсар, хариуцлага дээшилж байгаагийн илэрхийлэл болж байгааг байгаль хамгаалагчид онцоллоо. Энэ хугацаанд байгаль хамгаалагчид, мэргэжилтнүүд болон нутгийн иргэд хамтран нийт 44.5 тонн хог хаягдлыг цуглуулж, төвлөрсөн хогийн цэгт хүргэв гэж Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яамнаас мэдээлэв.

зураг
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button