Байгаль орчин

Уулархаг нутгаараа бороотой ч нутгийн өмнөд хагаст үргэлжлүүлэн хална

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд хагаст үргэлжлэн хална.

07-р сарын 23-ны 20 цагаас 07-р сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 3-8 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +7...+12 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +23...+28 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +19...+24 градус, бусад нутгаар +14...+19 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Орхон, Тэрэлж голын хөндийгөөр +24…+29 градус, Алтайн өвөр говиор +37…+42 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг, Дорнодын тал нутгаар +33...+38 градус, бусад нутгаар +28...+33 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4 -9 метр. Шөнөдөө +16...+18 градус, өдөртөө +30...+32 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +10...+12 градус, өдөртөө +30...+32 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө +7...+9 градус, өдөртөө +28...+30 градус дулаан байна. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ийм халуун үргэлжилж байгаа болохоор ус сайн ууж, бага насны хүүхэд хөгшдөө илүү анхаарах хэрэгтэй юм байна

Зочин
Зочин

Boroo oroh gazar ni bolgoomjtoi yavah heregtei shuu ayanga tsahilgaan ayultai

Зочин
Зочин

Цаг агаар сүүлийн үед их савлагаатай болжээ, урьдчилсан мэдээгээ сайн харах хэрэгтэй

Зочин
Зочин

Цаг агаар сүүлийн үед их савлагаатай болжээ, урьдчилсан мэдээгээ сайн харах хэрэгтэй

Зочин
Зочин

Haluun odor gadaa ajilladag humuust buur hetsuu l baina da

Зочин
Зочин

Haluun odor gadaa ajilladag humuust buur hetsuu l baina da

Зочин
Зочин

Уулархаг нутгаар аялах хүмүүс аадар бороонд бэлэн байгаарай

Зочин
Зочин

Ulaanbaatart boroo orohgui geheer haluun ni urgeljleh ni dee

Зочин
Зочин

Малчид бороо орвол хадлан бэлчээрт хэрэгтэй л байх

Зочин
Зочин

Өдөр халуун ч орой сэрүүхэн болохоор хүүхдүүдээ нимгэн хувцастай гаргаж болохгүй

Зочин
Зочин

Tsag agaariin medeeg udur bur harj baihgui bol genet l boroond orчих yum

Зочин
Зочин

Haluun ch gesen boroo oroh gazar ni tarialand sain l baigaa baih

Зочин
Зочин

Terelj orchmoor boroo orohgui geheer amraltiin humuus ih baih ni

Зочин
Зочин

Ийм үед мал усалгаагаа сайн хийх хэрэгтэй болов уу

Зочин
Зочин

Tsag agaar neg odor dotor l ih oorchlogddog boljee

Холбоотой мэдээ

Back to top button