НИЙГЭМНийгэм мэдээ

Танилц: Долоодугаар сарын сүүлийн долоо хоногийн цаг агаарын төлөв

Долоодугаар сарын 26-ны 20 цагаас 07-р сарын 27-ны 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн өмнөд болон зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +8...+13 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар +22...+27 градус, Хангайн нурууны өвөр бэл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнодын тал нутгаар +16...+21 градус, бусад нутгаар +12...+17 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +20…+25 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +35...+40 градус, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +25...+30 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +18...+20 градус, өдөртөө +27...+29 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +16...+18 градус, өдөртөө +27...+29 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12...+14 градус, өдөртөө +25...+27 градус дулаан байна.  

2026 оны долоодугаар сарын 28-наас 2026 оны 08-р сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

28-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 30-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

28-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 29-нөөс ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +18...+23 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +20...+25 градус, өдөртөө +31…+36 градус, бусад нутгаар шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бороо орох нь сайн ч хотын ус зайлуулах асуудлаа бас шийдэх хэрэгтэй

Зочин
Зочин

Хэт халалт бага зэрэг намжвал сайхан л байна

Зочин
Зочин

Boroo oroh um bn mashinaa gadna tavihgui bsan ni deer yum baina

Зочин
Зочин

Цаг агаар сүүлийн үед их хурдан өөрчлөгдөж байна даа

Зочин
Зочин

Бороо хэрэгтэй ч аянга цахилгаантай үед болгоомжтой байгаарай

Зочин
Зочин

Tsag agaariin medee dandaa hereg bolдог shuu bayarllaa

Зочин
Зочин

Тариаланчид, малчдад хэрэгтэй мэдээлэл байна

Зочин
Зочин

Boroo orood seruuseh ni saihan medee baina

Зочин
Зочин

Ajilaa hiihdee tsag agaaraa bas tootsoldog boloh heregtei yum

Зочин
Зочин

Халуун өдрүүд бага зэрэг сэрүүсэх нь олон хүнд таатай байх

Зочин
Зочин

Ayan chigeeree yavah gej baigaa humuus medeelelee sain haraarai

Зочин
Зочин

Байгальд аялах хүмүүс аянга цахилгаанаас сэрэмжтэй байгаарай

Зочин
Зочин

Seruuseh ni goe ch boroo ih orvol bas hundreltei

Цээмаа
Цээмаа

Баярлалаа,цаг агаарын мэдээг цаг тутамд мэдээлж байдаг та нартаа талархлаа...

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Mишиг пунцаг
Mишиг пунцаг

Баярлхлах

Mишиг пунцаг
Mишиг пунцаг

Баярлалаа.анхааруулсанд

Зочин
Зочин

Ymar ch baisan boroonii medeeg ni uridchilj medeed ajlaa tuluvluhad heregtei

Зочин
Зочин

Хотод бороо их орвол зам дахин усанд автах вий дээ

Холбоотой мэдээ

Back to top button