Засгийн газрын шийдвэрийн дагуу хойшлогдохоор болсон томоохон баяр наадмууд

Засгийн газраас өнгөрсөн мягмарт гарагт шүлхийн өвчлөлийн улмаас баяр наадам нь хойшилсон Ховд, Баян-Өлгийгөөс бусад аймгийг наймдугаар сарын 1-ний өдрөөр баяр наадмын үйл ажиллагааг тасалбар болгох шийд гарсан. Энэхүү улс төрийн шийдвэр нь тухайн наадам, фестивальд оролцох гэж эртнээс бэлдсэн малчид, ААН-үүдэд багагүй чирэгдэл болж буй. Ялангуяа, зуны дэлгэр цагт наадам үзэж нүд, сэтгэлээ баясгахын зэрэгцээ айраг, цагаан идээгээ худалдаалдаг малчдад тулгамдуу алхам боллоо гэх шүүмж нийгэмд өрнөж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 286 дугаар тогтоолын дагуу цуцлагдөж буй баяр, наадмуудын мэдээлэл:
"Айраг фестиваль 2026"
Монголын айраг, адуун соёлын их чуулга уулзалт болох 17 дахь удаагийн “Айраг фестиваль" хойшлогдов. Тус арга хэмжээ наймдугаар сарын 8-нд Булган аймагт болохоор төлөвлөгдөөд байсан юм. Улмаар ирэх оны долоодугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Төрийн их сөн цэнгүүлэх ёслол”, “Айраг фестиваль”, “Дэлхийн генниссийн номонд 5000 дэмбээчин бүртгүүлэх” үйл ажиллагааг зохион байгуулахаар болсныг Булган аймгийн ЗДТГ-аас мэдэгдсэн.
Фестивалийн үеэр хүчит 64 бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, шагайн болон сурын харваа, хос морьтны үзүүлбэр, эмнэг сургах , уламжлалт уурга шүүрэх тэмцээнээс гадна дэмбээ наадам, айраг уух тэмцээн, хамгийн сайхан айраг шалгаруулах, айрагны шилдэг хөхүүр шалгаруулах, хамгийн их саамтай гүү тодруулах зэрэг олон сонирхолтой хөтөлбөр, уралдаан тэмцээн зохион байгуулагдах байв.
“Тэнгэрийн хутагт” аялал жуулчлалын фестиваль
Тус фестивалийг 2026 оны наймдугаар сарын 14-16-ны өдрүүдэд төлөвлөөд байсан юм. Говийн V дүрийн ноён хутагт, их соён гэгээрүүлэгч Д.Равжаагийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн энэхүү соёлын фестивалийг Дорноговь аймгийн аялал жуулчлалын төв Хамарын хийд орчимд зохион байгуулах байв.
Фестивальд театр, яруу найраг, хөгжим зэрэг урлагийн цогц үзүүлбэрийг говь нутгийн байгаль, түүхэн өв, соёлын утга агуулгад нийцүүлэн олон нийтэд толилуулах байсан юм. Энэхүү бүжгэн жүжгийг анх 2023 онд Ноён хутагтын мэндэлсний 220 жилийн ойд зориулан олны хүртээл болгосон түүхтэй.
Энэхүү арга хэмжээ нь говь нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой төдийгүй монгол үндэстний оюун санаа, өв соёл, зан заншлын язгуур мөн чанарыг илэрхийлсэн томоохон соёлын наадам болон өргөжиж буй.
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Соёлын арга хэмжээнүүдийг ингэж цуцлах нь аялал жуулчлалд ч сөргөөр нөлөөлөх байх
Одоо хойшлуулж байгаа сол намар, өвөлжин наадах юм байна л даа. Аялал жуулчлалд сөргөөр нөлөөлдөг ОО-ын асуудлаа л эхлээд шийдэцгээ.
Соёл, уламжлалаа сурталчлах ийм арга хэмжээнүүд тасалдах нь харамсалтай санагдлаа
Ууж идэх шоу найр хэсэхдэээч нугасгүйшдэээ мах шатхуун үнэтэй болсооор байхадл ямарч их мөнгөтэй
Наадам, фестиваль бол зүгээр нэг баяр биш, олон айлын жилийн орлогын эх үүсвэр байдаг гэдгийг шийдвэр гаргагчид бодолцох хэрэгтэй
Shiidver gargah amar ch uridchilj beltgelsen humuusiin hodolmoriig neg odoroor uguisgeh ni zov bish sanagdaj baina
Er ni iim tom shiidveriig iluu ert medegdej baisan bol humuus zardlaa bagasgaj boloh baisan
Eruul mend negd uguur tavigdah yostoi ch hohiroliin nuhun tulbur gej baih heregtei
Ийм шийдвэрийг гаргахдаа иргэдийн санал бодлыг ч сонсдог байвал зүгээр байна
Аялал жуулчлалын улирал богинохон болохоор ийм өөрчлөлт их нөлөөтэй
Shaltgaan ni zuv ch heregjilt ni iluu zohion baiguulalttai baih baisan yum
Ирэх жил илүү сайн зохион байгуулж, энэ жилийн оролцогчдоо дэмжих арга хэмжээ аваасай
Naadam bol zovhon bayar bish orlogo amidral gedgiig oilgoh heregtei
Хамарын хийдийн фестиваль олон жуулчин татдаг байсан, харамсалтай мэдээ байна
Эрүүл мэндээ хамгаалах нь чухал ч эдийн засгийн үр дагаврыг хамтад нь шийдэх шаардлагатай
Iim shiidveruud olon hund genet hund tusdag bolohoor medeeleliig ert ugdug baih heregtei
Soyol ayalal juulchlaliin salbart tom tsohilt bolj baina gej haragdaj baina
Зөв .Шаал дэмий пистиваалууд байна. Бүүр боль
Чөлөөлье гэсэн зорилготой ЗГ болохлоор зогсоож болох бүх зүйлээ зогсоох байхдаа Бүтээн байгуулалтууд аа бараг зогсоосон бололтой одоо намрын сэрүүн орлогодоо
Ховд баян өлгий яадаг аймгууд болохоороо баяр наадам хийх гээд байгаан
Баяр наадамаа одоо больж үз,хөөрцөглөхийн оронд өвөлд бэлтгэ
Хадаан гэгч наадам цуцлагдсанд харамсаж буй болтой. Найр наадам тахилга фестивал ихэссэнээр улс орон хөгжихгүй ээ, харин авто осол, аваар л адилхан ихэслээ . Газар сайгүй машин онхолдсон усанд живсэн хөнөөгдсөн боомилсон гэх хэргүүд. Эрх баригчид энэ их цэнгээнийг дэмжиж ирээдүйгээ хамгаалж тэмцэх анхаарал хүсэл эрмэлзлийг чинь сарниулаад байгааг мэдэрдэггүй болтол нь тархи эргүүлж байна
Одоо болно до. Бүгд схан л наадаж цэнгэлээ шүү. Одоо намрынхаа ажилд орсон дээр бх оо. Манайхан баяр наадамд дуртай да. Өөсдөө ч зохиогоод хийчдэг. Нэг нь даага уралдуулбал нөгөөх нь шүдлэнгээ уралдуулна гээд л үзнэ гүө мөн хачин да гэж.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Тарийн наадмыг 8 сарын 1-нээс өмнө хийж байх хууль батлах хэрэгтэй. Хүссэн хүсээгүй намар хурим нар тасараргүй шүү дээ
Ёстой хэрэггүй хогын арга хэмжээнүүд бн
НААД ХООРОНДОО БАРАГ АДИЛХАН ШАЛ ДЭМИЙ НААДАМ ГЭСЭН ЮМНУУД ЧИНЬ АРАЙ ХЭТЭРЛЭЭ