Байгаль орчин

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг бүртгүүллээ

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо энэ өдрүүдэд хуралдаж, Монголын анхны төрт улс Хүннүгийн язгууртны цогцолбор дурсгалыг өчигдөр бүртгэлээ.

Төв аймгийн Борнуур сумын нутаг дахь Ноён уул, Баянцагаан сумын нутаг дахь Чихэртийн Зоо, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын нутаг дахь Дуурлиг нарс, Архангай аймгийн нутаг дахь Гол Мод-1,2, Ховд аймгийн Манхан сумын нутаг дахь Тахилтын хотгор гэсэн цогц дурсгалыг судлах ажил “Чингис хаан” үндэсний музейд хэрэгжүүлсэн төсөл үр дүнгээ дэлхийд данслуулж чадсан байна.

Дэлхийн өвийн конвенцод заасны дагуу тус жагсаалтад бүртгүүлэхийн тулд тухайн соёлын болон байгалийн өв нь Дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэн (Outstanding Universal Value)-тэй байх ёстой бөгөөд түүнийг нотлох 10 шалгуураас нэг буюу түүнээс илүүг хангах зайлшгүй шаардлагатай. Үүнээс гадна тухайн өв нь “жинхэнэ байдал” (Authenticity), бүрэн бүтэн байдал (Integrity) бүхий шинж чанарыг тус тус агуулах шаардлагатай байдаг аж.

Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсон цагаас хойш Увс нуурын ай сав газар (2003), Дагуурын ландшафт (2017), Орхоны хөндийн соёлын дурсгалт газар (2004), Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор (2011), Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг (2015), Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд (2023) зэрэг 6 өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн байсан бол “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийн газрыг ийнхүү бүртгүүлснээр нийт 7 өвийг бүртгүүлээд байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үндэсний өв соёлоо дэлхийд хүлээн зөвшөөрүүлсэн сайхан мэдээ байна, цаашид хамгаалалт судалгаанд нь илүү их анхаарах хэрэгтэй

Зочин
Зочин

Hunnugiin ueiin tuuhiig delhiid alban yosoor unelj burtguulsen ni bidnii huvid tom baharhal shuu

Зочин
Зочин

Ийм мэдээ сонсохоор монгол хүн болж төрснөөрөө бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг

Зочин
Зочин

Yneheer saihan medee baina, odoo l neg ene dursgaluudaa sain hamgaalj ayalal juulchlaliin zov bodlogo heregtei

Зочин
Зочин

Yneheer saihan medee baina, odoo l neg ene dursgaluudaa sain hamgaalj ayalal juulchlaliin zov bodlogo heregtei

Зочин
Зочин

Iim olon jiliin hudulmuriig ur duntei bolgoson sudlaachdaa bayarlalaa

Зочин
Зочин

ЮНЕСКО-д бүртгэгдэнэ гэдэг амаргүй шалгууртай, хөдөлмөрлөсөн бүх хүмүүст баяр хүргэе

Зочин
Зочин

Harin odoo huuli bus maltlagiin esreg iluu changa arga hemjee avah heregtei

Зочин
Зочин

Ноён уул болон бусад дурсгалт газруудаа хамгаалах ажил илүү сайжрах байх гэж найдаж байна

Зочин
Зочин

Delhiin uvd burtgegdsen geheer zuvhun ner bish hariutslaga ch bas nemegddeg shuu

Зочин
Зочин

Ireeduid gadaad dotoodiin juulchid olnooroo ochij tuuhee meddeg boloosoi

Зочин
Зочин

Энэ бол зөвхөн Монголын биш дэлхийн соёлын үнэт өв гэдгийг баталсан том алхам юм

Зочин
Зочин

UNESCO-d burtguulsen bolhoor hamgaalalt ni iluu sain boloh baih gej naidaj baina

Зочин
Зочин

Өв соёлын үнэ цэнийг дэлхийд таниулсан бүх эрдэмтэн судлаачдадаа талархал илэрхийлье

Зочин
Зочин

Хүннүгийн үеийн өв соёл маань дэлхийн хэмжээнд үнэлэгдэж буй нь бахархалтай

Холбоотой мэдээ

Back to top button