Гадаад мэдээДЭЛХИЙ

Иран: АНУ бөмбөгдөлтөө зогсоосноо үргэлжлүүлвэл цохилт өгөхгүй

Ираны өндөр албан тушаалтан ням гарагт /2026.07.26/ “Reuters” агентлагт мэдээлэл өгөхдөө АНУ бөмбөгдөлтөө зогсоосноо үргэлжлүүлвэл цохилт өгөхгүй гэжээ. АНУ-ын зэвсгийн нөөц шавхагдаж, Иранд цохилт өгөх бай дуусаж байгаа учир цохилтоо зогсоохыг зөвлөгч нар нь Трампт уриалсан юм. Ийм учир АНУ бямба болон ням гарагт Иранд цохилт өгөөгүй байна.

АНУ 13 хоногийн турш Иранд цохилт өгсний дараа Пентагон баасан гарагт /2026.07.24/ цохилтоо зогсоосон юм. Түүнээс хойш Иранд цохилт өгсөн гэх мэдээ гараагүй байна. АНУ цохилт өгөх болгонд хариу цохилт өгч байсан Ираны тал ч мөн бямба, ням гарагт гал нэгээгүй аж.

АНУ-аас НҮБ-д суудаг Элчин сайд Майк Уолтз “Fox News Sunday”-д хэлэхдээ “Трамп хэлэлцээ хийхэд зориулж бага зэрэг зай гаргаж өгч байгаа” гэж хэлжээ. Хоёр тал гал нээхээ зогсоосон тул Брент маркийн газрын тосны фьючерс 4.88 хувиар буурч, баррель нь 92 ам.доллар хүрчээ. Харин АНУ-ын WTI маркийн газрын тосны фьючерс 5 хувиар буурч 84.84 ам.доллар орчим арилжиж байна.

Эх сурвалж: Reuters, CNBC

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button