Байгаль орчин

Өнөөдөр Улаанбаатар хотод бага зэргийн бороотой +30 градус дулаан байна

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчидийн анхааралд: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, говь, талын нутгаар үргэлжлэн халах тул болзошгүй наршилт, үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

07-р сарын 27-ны 20 цагаас 07-р сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +6...+11 градус, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар +22...+27 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +11...+16 градус, бусад нутгаар +15...+20 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг, Байдраг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +19…+24 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Хэрлэн голын сав газар, Дарьгангын тал нутгаар +36...+41 градус, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсэг, Дорнодын тал нутаг, Халх голын сав газраар +31...+36 градус, бусад нутгаар +26...+31 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +16...+18 градус, өдөртөө +28...+30 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +17...+19 градус, өдөртөө +29...+31 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +15...+17 градус, өдөртөө +26...+28 градус дулаан байна.  

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Улаанбаатарт бороотой халуун өдөр болох нь сайхан ч үер усны эрсдэлийг бас анхаарах хэрэгтэй шүү

Зочин
Зочин

Улаанбаатарт бороотой халуун өдөр болох нь сайхан ч үер усны эрсдэлийг бас анхаарах хэрэгтэй шүү

Зочин
Зочин

Цаг агаарын мэдээг өдөр бүр харж байх хэрэгтэй, ялангуяа аялал зугаалгаар явах хүмүүс болгоомжтой байгаарай

Зочин
Зочин

Boroo orood seruuseh ni saihan ch zarim gazar aimar halj bga ni sonin yum aa

Зочин
Зочин

Хөдөө орон нутагт байгаа малчид, аялагчид сэрэмжлүүлгийг заавал анхаарах хэрэгтэй

Зочин
Зочин

Udriin haluun ih baihad oroin boroo oroh ni baigaliin uurchlult ih bolj baigaa yum shig

Зочин
Зочин

Наршилт гэдэг амархан зүйл биш шүү, халуунд ажиллаж байгаа хүмүүс анхаараарай

Зочин
Зочин

Boroonii umnu salhi shuurah uyd mashin barij yavahdaa bolgoomjtoi baih heregtei

Зочин
Зочин

Цаг уурын байгууллагын сэрэмжлүүлгийг хүмүүс тоохгүй өнгөрөөх үе их байдаг, анхаарч баймаар байна

Зочин
Зочин

Бага зэргийн бороо орвол хотын тоос шороо багасаад амьсгалахад арай дээр болдог

Зочин
Зочин

Зуны аадар бороо богино хугацаанд их ус авчрах эрсдэлтэй тул анхааралтай байцгаая

Зочин
Зочин

Ayalah gej baigaa humuus tsag agaaraa sain shalgaj garaarai

Зочин
Зочин

Өнөөдөр ажилтай хүмүүс халуунд ус сайн ууж, нарнаас хамгаалах хэрэгтэй

Зочин
Зочин

Boroo orson ch haluun hevendee baih ni ene zunii ontslog bolchihloo

Зочин
Зочин

Boroo orson ch haluun hevendee baih ni ene zunii ontslog bolchihloo

Зочин
Зочин

Harin ch boroo oroh ni saihan baina hotiin agaar jaahan tseverseh bh

Холбоотой мэдээ

Back to top button