Байгаль орчин

Шумуулаар дамжих халдварын эрсдэлийг тогтоохоор Хяргас, Увс, Ачит нуурт тандалт судалгаа хийж байна

ЗӨСҮТ-өөс шумуулаар дамжих халдварын тандалт судалгаа хийж байна. Тандалт судалгааны явцад зорилтот бүлгийн хүн амаас асуумж судалгаа авч, шумуулаар дамжих халдварын талаарх мэдлэг, хандлагыг үнэлэх, эрсдэлт бүлгийн хүн амаас цус, ийлдэс цуглуулан халдваржилтыг тогтоох зорилгоор шинжилгээ авч байна.

Орон нутгийн оршин суугчид болон аялагчдад зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэх зурагт хуудас, гарын авлага тараан, мэдээлэл өгч ажиллалаа. Мөн Хяргас нуур, Увс нуур, Ачит нуур зэрэг газруудаас 1001 шумуул цуглуулаад байна.

Тандалт судалгаа 2026 оны наймдугаар сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжилж, Баян-Өлгий, Ховд аймгийн гол, нууруудад хийгдэнэ гэж ЗӨСҮТ-өөс мэдээллээ. 

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button