Сэрэмжлүүлэг: Хархираа гол Тариалан сум орчимд, Туул гол Лүн орчимд үерийн түвшнийг 5-10 см давсан байдалтай байна
Долдугаар сарын 28-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн (Хялгант баг), Хэнтийн нурууны баруун хажуугаас эх авдаг Сэлбэ, Хангайн нурууны араас усжих Чулуут, өврийн Байдраг, Цагаантуруут зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-55 см-ээр нэмэгдсэн байна.
Мөн маргааш буюу долдугаар сарын 29-нд Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум, Чулуут гол Өндөр-Улаан сум, Байдраг гол Бууцагаан сумын Баянбүрд баг орчимд усны түвшин дахин 10-20 см-ээр нэмэгдэх төлөвтэй байгааг мэдээллээ.
Түүнчлэн өнөөдрийн байдлаар Хархираа гол Тариалан сум, Туул гол Лүн сум орчимд үерийн түвшинг 5-10 см-ээр давсан, ус ихтэй хэвээр байгаа аж. Иймээс дээрх голууд болон бусад гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж буй иргэдийг голын эрэг дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, голын усанд орохгүй байхыг онцгойлон анхааруулжээ.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.