ДАШТ-ийн аварга Зинедин Зидан Францын шигшээ багийг дасгалжуулна
Францын Хөлбөмбөгийн хороо (FFF) мягмар гарагт /2026.07.28/ мэдэгдэл хийхдээ ДАШТ-ийн аварга Зинедин Зидан шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллана гэжээ. Тус улсын шигшээ багийн дасгалжуулагч Дидье Дешам энэ жилийн ДАШТ-ын дараа ажлаа хүлээлгэн өгсөн юм.
Энэ жилийн ДАШТ-д түрүүлэх магадлалтай орнуудын нэгээр Франц нэрлэгдэж байсан. Тус улсын шигшээ хагас финалд Испанийн багт ялагдаж, хүрэл медалийн төлөөх тоглолтод Англид өвдөг шороодсоноор ДАШТ-аа дуусгасан юм. Зидан шигшээ багийн дасгалжуулагчаар сонгогдсоныхоо дараа “Францын шигшээ багаас илүү агуу зүйл байхгүй гэж би олон удаа хэлж байсан. Тиймээс Францын дасгалжуулагч болох нь асар том нэр төрийн хэргээс гадна үнэхээр баяр баясгалантай зүйл юм. Мөн энэ нь том хариуцлага” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.