Байгаль орчин

Өнөөдөр Улаанбаатар хотод бороо орно, +23 градус дулаан байна

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчидийн анхааралд: 29-нөөс 30-нд шилжих шөнө Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газраар усархаг бороо үргэлжлэн орж, голуудын усны түвшин нэмэгдэх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

07-р сарын 29-ний 20 цагаас 07-р сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг голын хөндийгөөр +5...+10 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +13...+18 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +24...+29 градус, бусад нутгаар +18...+23 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +18…+23 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +34...+39 градус, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсэг, Хэрлэн голын хөндийгөөр +28...+33 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна. 

 УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +16...+18 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +16...+18 градус, өдөртөө +20...+22 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө +13...+15 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байна. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өнөөдөр борооноос болоод замын хөдөлгөөн их ачаалалтай байх нь дээ, жолооч нар анхааралтай яваарай

Зочин
Зочин

Boroo ih oroh yum bn, gertee bgaa humuus ch gesen gol usnii oir ochihgui baisan ni deer

Зочин
Зочин

Tsag agaar ingej huviramtgai bhad shuhree martalgui awch ywaarai

Зочин
Зочин

Бороотой сэрүүхэн өдөр болох нь, дулаан хувцсаа бэлдээд гараарай

Зочин
Зочин

Hotod boroo orvol zamiin tugjrel nemegdeh bh daa, ajlaasaa ert garah heregtei

Зочин
Зочин

Цаг агаарын мэдээгээ хараад төлөвлөгөөгөө зохицуулбал илүү амар байх болно

Зочин
Зочин

Улаанбаатарт бороо орно гэдэг сайхан ч үер уснаас болгоомжлох хэрэгтэй

Зочин
Зочин

Boroo orohod zamiin nuh usaar duurch osol ih gardag, jolooch nar anhaaraarai

Зочин
Зочин

Өнөөдрийн цаг агаарт шүхэр, нимгэн хүрэм хоёроо хамт авч гараарай

Зочин
Зочин

Tsahilgaantai aadar gej bn, il zadgai gazar udaan baihgui baisan ni deer

Зочин
Зочин

Борооны дараа агаар сэрүүцэж, амьсгалахад илүү таатай болох байх

Зочин
Зочин

Boroo bol saihan ch usnii ayul bol togloom bish shuu

Зочин
Зочин

Ийм үед бага насны хүүхдээ гол усны ойролцоо ганцааранг нь битгий орхиорой

Зочин
Зочин

Seruuhen odor boloh ni dee, haluunii daraa saihan sanagdah bh

Зочин
Зочин

Бороо ихтэй үед явган зорчигчид ч мөн болгоомжтой зорчих хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button